Нийгэм мэдээ

“Бурхан багшийн эхийн ачийг хариулсан” өдөр 23-нд болно

“Бурхан багшийн эхийн ачийг хариулсан” өдөр энэ сарын 23-ны өдөр тохиож байгаа билээ.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр /2024.10.21/ мэдээлэл хийлээ.

Бурхан багшийн намтар зохисон үйлсийг 12 хэсэгт хуваадаг. Эдгээрээс дөрвийг нь онцгойд тооцогдог гэнэ. Тухайлбал, Бурхан багшийн лагшин мэндэлсэн, номын хүрдийг эргүүлж гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг олсон, эхийн ачийг хариулсан зүйлүүд онцгойд тооцогддог.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр нь Бурхан багш ээждээ зориулж гэгээрлийн сургаал номыг айлдсанаар ээж нь гэгээрлийн хутагт хүрсэн түүхтэй аж. Энэ өдрийг бурхны шашныхан “Эхийн ачийг хариулах онцгой өдөр” гэж үзэж, ээжийн ачийг хариулах, ээж аавынхаа ачийг санаж, тэтгэж ирснийг уламжилдаг юм байна.Үүний хүрээнд  Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам  энэ сарын 23-ны өдөр сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ. Мөн эцэг эхийн ачийг хариулах тухай хичээлийг нийслэлийн  73 сургуульд дээр орох юм байна. Мөн энэ өдрийг тохиолдуулан бүх нийтээр аав ээждээ болон бүх амьтдын сайн сайхны төлөө маани мэгзэм унших уриалгыг гаргаж байгаа юм.

Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button