Хайнаньд амиа алдсан О-г ажлаас нь чөлөөлж, ар гэрт нь 1 сая төгрөгийн тэтгэмж олголоо

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын Хайнаньд явж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг аравдугаар сарын 22-нд гарсан. Уг хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд гаднын нөлөөтэй нас барсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах газрын ажилтан Т.О нь ажлын газрын 15 хүний хамтаар "Хайнань"-д аялж байхдаа 33 давхар бүхий “Phoenix” зочид буудалд буусан байна. Улмаар тухайн барилгын 21 давхраас унаж амиа алджээ.
Талийгаачийн цогцсыг өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 28-ны шөнө Монголд авчирсан юм. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тушаалаар талийгаачийг өчигдөр албан ёсоор ажлаас нь чөлөөлж, ар гэрт нь 1 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон байна.
Талийгаачийг ажлаас нь чөлөөлсөн тухай асуудлыг тодруулахаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай холбогдоход "Бид энэ хэрэгт ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene Anar ged tsagdaa baisan nuhur shd
Өнгөрсөн хүнийг ажлаас нь х�##�ахыг анх удаа үзлээ. Чихтэй толгой чичирч чивтэй чавганц үзэх юм байна
ih idsenii daraa amar gej yu gesen ug ve ?
Yooy. Nas barsan huniig alban esoor ajlsas choloolloo ch geh shig. Ene setguulch nar gej uneheer bolovsrol alga aa. Utgagui yum.
Энэ туша�##� гаргасан даргад тун харамсаж байна. Энэ туша�##�аа туслажм үзүүлэх, ажлаас чөлөөлөх гээд с�##�гаад гаргах ухаан �##�га уу. Тэгээд туша�##�даа зуурдаар гэдэг юмуу боловсон үг хэллэг ашиглаад гаргахгүй дээв Иймд туша�##� гаргадаг энэ хүнээ одоохон ажлаас нь чөлөөлө дөөв Нямбаатао дарга таны өмнөөс ичиж байна. Иймэрхүү ттуша�##�а хууль стандартын дагуу зөв үг хэллэг хэрэглээд гаргаж чаддаггүй дарганцартай байдаг бол хэцүү л юм таны ажил явахгүй шүү
Ах гэрийнхэн одоо болтол яагаад чимээ гарахгүй байгаа юм болоо нэг л сэжигтэй үхэл шиг санагдах юм