ОХУ “Google”-д $2.5 дециллионы торгууль оногдуулжээ

“RBC News” сайт мягмар гарагт /2024.10.29/ мэдээлэхдээ ОХУ-д “Google” компанид 2.5 дециллион ам.долларын торгууль хуримтлагдсан гэжээ. Энэ нь Кремлийг дэмждэг, төрийн мэдлийн хэвлэлүүдийн Youtube аккаунтыг сэргээхээс “Google” татгалзсантай холбоотой хуримтлагдсан торгууль юм.
Тус сайтад мэдээлэл өгсөн эх сурвалж хэлэхдээ Оросын засгийн газрыг дэмждэг Царград, РИА ФАН агентлагууд 2020 онд Youtube сувгийг нь хориглосон тухай шүүх хуралд “Google” компанийг ялжээ. Тэр цагаас хойш “Google” компанид өдөр тутам 100 мянган рублийн торгууль бодож эхэлсэн байна. Торгуулийн хэмжээ долоо хоног бүр хоёр дахин нэмэгдэж, одоогийн байдлаар 2 ундециллион рубль (2.5 дециллион ам.доллар) хүрчээ. Ундециллион бол 1×1036 буюу 36 ширхэг тэгтэй тоо юм. Харин дециллион бол 1×1033 буюу 33 ширхэг тэгтэй тоо.
Youtube-ийг “Google” компани эзэмшдэг. Украины дайны дараа Youtube ОХУ-ын төртэй холбоотой хэвлэлүүд дайныг дэмжсэн тул Youtube сувгуудыг нь хаасан юм. “Google”-ийн ОХУ дахь салбар компани 2022 оны зун дампуурлаа зарласан байна.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.