"Ачит-Ихт" ХХК 6 дахь сургуульдаа химийн иж бүрэн кабинет хүлээлгэн өглөө

Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Ерөнхий боловсролын сургуульд Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж өгдөг билээ.
Өнөөдөр /2024.09.24/ Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5-р сургуульд химийн иж бүрэн кабинетыг байгуулж, хүлээлгэн өглөө. Энэ нь тус компанийн тохижуулсан 6 дахь химийн кабинет бөгөөд өмнө нь Жаргалант сумын сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 20, 14,17-р сургуулиудад химийн кабинет байгуулж өгсөн нь багш, сурагчдын талархлыг хүлээж байна.



Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг химийн хичээл сонгон суралцах боломжийг бий болгосноор хүүхдүүд химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах байдал нэмэгдсэн бөгөөд түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ачит Ихт” компанийн нэрэмжит Химийн масс олимпиадын цар хүрээ улам нэмэгдэж байгаа юм.
Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.