ДЭЛХИЙЭнтертайнмент
Монголд зураг авалтаа хийсэн солонгос сериал үзэгчдийн хүртээл боллоо

БНСУ-ын "Хайрын ослын буулт" нэртэй телевизийн сериал кино энэ сарын 14-ний өдөр анхлан үзэгчдийн хүртээл боллоо. Уг киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийсэн бөгөөд, өнгөрсөн есдүгээр сард жүжигчин Хён Бин болон Сун Ей Жин нар Зайсанд байрлалтай River Garden хотхонд бууж, зураг авалтад орсон юм.
Киноны үлдсэн хэсгийн зураг авалт БНСУ-ын Чэжү, Чонжү арал болон Швейцарь улсад хийгдсэн аж. Харин үйл явдлын хувьд Сун Ей Жин амжилттай бизнес эмэгтэйн дүрийг бүтээсэн бол, Хён Бин хилийн тагнуулчдын эсрэг тусгай үүрэг гүйцэтгэх Хойд Солонгосын цэрэгт тоглосон юм байна.
Х.ЭРХЭС







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд зураг авалт гээч нэг юмыг нь хийсэн юм уу, Монголд зургийг нь авсан кино юм уу? Эхлээд монгол хэл сураад дараа бичвэл зүгээр юм даа.
Эднийх ч хүнд хэрэгтэй ашигтай юм бичдэггүүм дөө уваасаа