ДЭЛХИЙЭнтертайнмент

Л.В.Бэтховэний 10-р симфонийг хиймэл оюун ухааны тусламжтай гүйцээнэ

Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бэтховэний дуусгаж амжаагүй 10-р симфонийг хиймэл оюун ухааны тусламжтай гүйцээн зохиож буй тухай Le Figaro сайт мэдээлжээ. Л.В.Бэтховэн бүрэн дүлий байхдаа 9-р симфонио зохиож дуусгасан нь хамгийн анхны найрал дуутай симфони болж түүхэнд үлдсэн. Харин 10-р симфонио туурвиж эхэлж байхдаа хэдхэн гар ноорог үлдээгээд насан эцэслэсэн байдаг.

Хөгжим судлаач, программистуудын нэгдсэн баг уг сонирхолтой ажлынхаа үр дүнг ирэх оны дөрөвдүгээр сард олны хүртээл болгох гэнэ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button