ОХУ Европын орнуудын интернэт кабелыг тасалж байна уу

ОХУ Европын орнуудыг холбодог далайн ёроол дахь интернэт кабелуудыг тасалж байна гэх хардлага НАТО-гийн гишүүд дунд төрөх боллоо. Тодруулбал, ням гарагийн /2024.11.17/ өглөө Литва болон Шведийн Готланд арлыг холбосон интернэтийн кабел тасарсан байжээ. Үүний дараа даваа гарагт /2024.11.18/ Финландын нийслэл Хелсинкиг Германы Росток боомттой холбосон кабел гэмтсэн аж. Хелсинки-Ростокийн кабел нь Финландыг төв Европтой холбодог цорын ганц кабел байсан юм.
Шведийн прокурорын газар мягмар гарагт /2024.11.19/ мэдэгдэл хийхдээ далайн ёроол дахь хоёр кабел тасарсны дараа хорлон сүйтгэх ажиллагаа байсан эсэхийг мөрдөн шалгаж эхэлсэн гэжээ. Финланд улс мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэн гэснээс хэдхэн цагийн дараа Шведийн прокурор Хенрик Содерман “Одоогоор энэхүү хэргийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж шалгаж байна. Анхан шатны мөрдөн байцаах ажил эхний шатандаа байгаа. Одоогоор мөрдөн байцаалтын талаар хуваалцах мэдээлэл алга” гэжээ.
Литва болон Шведийг холбосон кабелын оператор “Arelion” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Хэсэгчилсэн гэмтэл биш бүрэн гэмтсэн байсан” хэмээсэн юм. Харин Финланд, Германыг холбосон кабелын оператор “Cinia” мэдээлэл хийхдээ засварын ажил эхлэх хүртэл ямар шалтгаантай гэмтэл учирсныг мэдэх боломжгүй гэсэн байна.
Европын комиссын дэд ерөнхийлөгч Жозеф Борелл “Бид эдгээр тохиолдлыг хэн нэгэнтэй холбох боломжгүй. Хэн нэгэнтэй холбон тайлбарлах нь миний хувьд хариуцлагагүй хэрэг болно. Модон дээр цог хаяж байгаа явдал л болно. Тэгэх нь миний зорилго биш” гэжээ.
Тэгвэл Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус хэлэхдээ Финланд-Герман, Швед-Литвыг холбосон кабел санамсаргүй тасарсан гэдэгт хэн ч итгэхгүй байгаа хэмээсэн юм. Харин Нидерландын Батлан хамгаалахын сайд Рубен Брекелманс хэн буруутай талаар мэдээлэл байхгүй ч “Ялангуяа ОХУ манай тэнгисийн ойролцоо тагнуул хийх, амин чухал дэд бүтцийг хорлон сүйтгэх зорилготой үйл ажиллагаагаа нэмж байгаа” хэмээсэн байна.
Дээрээс нь Франц, Герман, Их Британи, Итали, Испани, Польшийн гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийхдээ “ОХУ Европын аюулгүй байдлын дэд бүтэц рүү системтэй халдаж байгаа тул Европын хамтын аюулгүй байдалд урьд өмнө нь тулгараагүй сорилт ирлээ” гэжээ. Тэд Москваг интернэтийн кабелуудыг тасалсан гэж шууд буруутгаагүй ч Европын холбооны эсрэг холимог үйл ажиллагаа явуулж байна гэсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэмжин тус�##�даг СССР минь
Дэлхийд ганцаараа хүчирхэг... нтр гэдэгсэн, одоо ч
Дэлхий дахины дайсан болж байх шив дээ !
Ссср бол Орос биш. Орос бол Орк
Хүмүүнлэг дайн гэж байдаггүй юм. Тэд эхлээд Европ руу байг�##�ийн хий дамжуулах Оросын хоолойг дэлбэлсэн. Хариугаа авч байгаа нь тэр байх магадл�##�тай
Дэлхийд Оросыг үзэн ядуулах тактик дуу�####�ггүй ээ.Баримтгүй гүтгэлэгт хэн итгэх юм.Хамгийн нарийн өмхий санаа Европ ,АНУ д байдаг.