Гадаад мэдээ

Жүжигчин Сон Жүн Ги, Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Сон Жүн Ги лхагва гарагт /2024.11.20/ өөрийн албан ёсны фэн кафе дээрээ бичихдээ “Үзэсгэлэнт гүнж минь эрүүл төрлөө. Би зураг авалтын талбар дээр буцаж очихоосоо өмнө гэр бүлээ сайн халамжлах болно” гэжээ.

39 настай тэрбээр 2023 оны нэгдүгээр сард Их Британи гаралтай жүжигчин асан Кэйит Луиз Саундерстэй гэрлэсэн. Хосууд тэр жилийн зургаадугаар сард хүүтэй болсон юм. Сон Жүн Ги одоо My Youth нэртэй олон ангит кинонд дүр бүтээж байгаа. Тэрбээр 2008 онд анх A Frozen Flower кинонд тоглосноороо олны танил болсон. Сон Жүн Ги Descendants of the Sun, Vincenzo гэх мэт цувралуудаараа алдартай.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 21, 2024 16:47

нөхрөөсөө хөгшин харагддаг

Зочин
Зочин
11 сар 22, 2024 15:33

Ул чацага гуйлгачингуудад хөгшин байна уу хамаагүй л�##�раа

Холбоотой мэдээ

Back to top button