Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдаж, цэвэрлэж, давс цацаж байна

Арваннэгдүгээр сарын 27, 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Зам тээврийн хөгжлийн төвөөс өгсөн багц мэдээллээр,

  • А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш зам
  • Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
  • Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замд 0-32.3км-т замын үзлэг хийгдэж зорчих хэсэгт тогтсон цасыг цас шүүрдэгч, хусагч машинаар цэвэрлэх ажил хийгдэж байна.
  • А0304 Алтай-Ховд чиглэл Ховдоос 187 км-т зорчих хэсэгт тогтсон 26 см зузаантай цасыг цасны машинаар хусаж, давс цацах ажил хийж байна.
  • А14 дугаартай Хавчиг, Бага улаан даваа, Бодончыийн хавцалд грейдэр, ковш, цасны машинаар цас цэвэрлэх ажил, давс цацах ажлууд хийгдэж байна.
  • А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлд, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын үзлэг хийгдсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button