Австралийн парламентын доод танхим 16 нас хүрээгүй бол сошиал платформ ашиглуулахгүй байхыг дэмжлээ

Австралийн парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим өнөөдөр /2024.11.27/ хуралдаж 16-гаас доош насны хүүхдүүдийг сошиал платформ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг дэмжсэн байна. Одоо дээд танхим буюу Сенатын танхим тус хуулийг эцэслэн батлах үлдлээ.
Тул улсын улс төрийн томоохон намууд TikTok, Facebook, Snapchat, Reddit, X, Instagram зэрэг платформуудад 16-гаас доош насны хүүхэд аккаунт нээхийг хориглохыг дэмжиж буй. Хэрвээ хүүхэд аккаунт нээхийг хориглохдоо системийн алдаа гаргавал 50 сая хүртэлх австрали доллароор (33 ам.доллар) торгоно.
Хэрвээ Сенатын танхим баталбал сошиал платформын компаниуд нэг жилийн дотор насны хязгаарыг тогтоох арга хэмжээ авах ёстой. Үгүй бол торгууль оногдуулна. Сонирхолтой нь Австралийн парламент авч хэлэлцэж буй энэхүү хууль нь эцэг эхийн зөвшөөрөл авсан эсэхээс үл хамаарч 16 хүрээгүй бүх хүүхдүүдийг сошиал платформ хэрэглэхээс хориглох юм. Франц өнгөрсөн жил 15-аас доош насны хүүхдүүд сошиал медиа хэрэглэхийг хориглосон хууль хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ эцэг эхийн зөвшөөрлөөр хүүхдүүд ашиглах болно.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.