Ким Жон Ун ОХУ-ын батлан хамгаалахын сайдтай уулзлаа

БНСУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовыг хүлээн авч уулзсан байна. Энэ талаар Хойд Солонгосын төрийн өмчит “KCNA” хэвлэл мэдээлэхдээ Ким Жон Ун ОХУ Украины эсрэг хийж буй дайныг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.
“KCNA” мэдээлснээр Ким Жон Ун баасан гарагт /2024.11.29/ Белоусовыг хүлээн авч, нөхөрсөг болон итгэлтэй хэлэлцээ хийсэн гэсэн юм. Тус уулзалтад Хойд Солонгосын удирдагч АНУ болон барууны орнуудыг Украинд алсын тусгалтай пуужингаар ОХУ-ын газар нутагт цохилт өгөхийг зөвшөөрснийг буруушааж, зэвсэгт хүчнээрээ шууд хөндлөнгөөс оролцож байна хэмээжээ. Ким Жон Ун “ОХУ дайсагнагч хүчинд шанг нь хүртээхийн тулд шийдэмгий арга хэмжээ авах нь өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлж байгаа хэрэг” гэсэн юм.
Украин ОХУ-руу Их Британи, АНУ-ын пуужингаар цохилт өгсний дараа ОХУ Орешник нэртэй баллистик пуужин харвасан. Энэ нь ОХУ Украины дайнд анхны удаа баллистик пуужин ашигласан тохиолдол болсон билээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.