Нийгмийн

ЭОТ: Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон УИХ-ын зарим гишүүд, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, болон бусад албаны төлөөлөгчид “Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэл, явцтай танилцлаа.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан: “Оюу Толгой” төсөл, уурхайн бүтээн байгуулалтад гар биеэр оролцож буй ажиллагсдын ажиллах орчин, цалингийн нөхцөлд анхаарлаа хандуулж, бодлогын түвшинд дэмжихээ тэмдэглэв. Мөн энд ажиллаж буй бүх ажилчид Монголын хамгийн үнэтэй баялаг. Дараа, дараагийн олон улсын түвшний төслүүдэд ажиллах, маш өндөр түвшинд мэргэшсэн, орчин үеийн техник, технологиудыг эзэмшсэн боловсон хүчин бэлтгэгдэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв. "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: Гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсэнээр бид жилдээ 230 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой болж байна. Энэ нь гүний уурхайн бүрэн хүчин чадалд хүрэх зорилтын тал хувь нь биелэгдэж байна гэсэн үг. Одоогоор гүний уурхайн бүтээн байгуулалт 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна хэмээн уулзалтын үеэр онцлов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button