Гадаад мэдээ

АНУ бодлогын хүүгээ бууруулсан ч инфляц өндөр байгаа тул 2025 онд төлөвлөснөөс бага хасахаар байна

АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) лхагва гарагт /2024.12.18/ бодлогын хүү бууруулж буйгаа мэдэгджээ. Энэ нь АНУ 2024 онд гурав дахь удаагаа бодлогын хүү бууруулсан тохиолдол боллоо. Тодруулбал ХНС бодлогын хүүг 0.25 хувиар бууруулж 4.25-4.5 хувь болгосон байна. Өмнө нь тэд есдүгээр сард 0.5 хувь, арваннэгдүгээр сард 0.25 хувиар бууруулсан. Гэвч инфляц буурч өгөхгүй өндөр байгаа тул ХНС 2025 онд хоёрхон удаа л бодлогын хүүг бууруулна гэж төлөвлөж байна. Өмнө нь тэд гурван удаа бодлогын хүү бууруулахаар төлөвлөж байсан юм.

ХНС-гийн дарга Жером Пауэлл мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр бол илүү ойрхон сонголт байсан ч бодлогын хүүг бууруулах нь зөв алхам гэж би шийдсэн. Ирэх жил бодлогын хүүг илүү цөөн бууруулах нь энэ жил инфляц өндөр байгааг харуулж байна” гэжээ. Ирэх жил бодлогын хүүг дөрөв биш хоёр удаа бууруулах төлөвтэй болсон тул АНУ-ын хувьцааны индексүүд унасан байна. Тодруулбал лхагва гарагийн үдээс хойш S&P 500 178 нэгжээр буюу 2.9 хувиар, Dow Jones 1123 нэгжээр буюу 2.2 хувиар, Nasdaq 716 нэгжээр буюу 3.6 хувиар буурчээ.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button