Словакийн ерөнхий сайд Украинд НАТО-д элсэх урилга илгээхгүй гэжээ

Словакийн Ерөнхий сайд Роберт Фико сүүлийн хоёр сард хоёр дахь удаагаа Украиныг НАТО-д элсүүлэхийг эсэргүүцсэн үг хэлжээ. Гэхдээ тэр ОХУ Украин руу довтолсон нь олон улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг гэсэн байна.
Фико лхагва гарагт /2024.12.18/ Словакийн парламентын Европын асуудал эрхэлсэн хороонд хандаж үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхээр урихгүй, ОХУ нь Крымын хойг болон Украины бусад хэсгээс цэргүүдээ татахгүй хэмээжээ. Тэрбээр Москваг Украин руу цэргээ оруулснаар олон улсын хуулийг зөрчсөн ч барууны орнууд Украиныг муу нөхцөл байдал руу түлхсэн гэж буруутгасан юм.
Тэр аравдугаар сард хэлэхдээ ерөнхий сайдаар ажиллаж л байвал Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэжээ. Фико тухайн үед “STVR” телевизэд ярилцлага өгөхдөө “”Би эрх баригч намын даргын хувьд өөрийн хяналт дор буй хууль тогтоогчдод Украиныг НАТО-д элсэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй байх чиглэл өгнө хэмээсэн байна. НАТО-д элсэхийн тулд бүх гишүүн дуу нэгтэйгээр дэмжих ёстой байдаг. Ийм учир ганц Словак л хориг тавихад Украин НАТО-д элсэх боломжгүй.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Словак, Унгар хоёр л лав дэмжих сан�##� өгөхгүй нь, тэгээд л Украйны мөрөөдөл будаа