Гадаад мэдээ

“Azerbaijan Airlines”-ын онгоцыг ОХУ-ын пуужин оносон тул осолджээ

Лхагва гарагт /2024.12.25/ “Azerbaijan Airlines” компанийн ОХУ-ын Чечень мужийн нийслэл Грозныйг чиглэж явсан J2-8243 нислэг чиглэлээ гэнэт өөрчилж, Каспийн тэнгисийн эрэг дээр осолдсон. Тус ослын улмаас 38 хүн амь үрэгдэж, 29 хүн эмнэлгийн тусламж авсан юм.

Тэгвэл тус ослын урьдчилсан дүгнэлтийн талаар мэдлэгтэй хүмүүс “Reuters” болон “Euro News” агентлагт ОХУ-ын пуужин онгоцыг оносны улмаас осол болсон гэж хэлжээ. Тэр онгоц ОХУ-ын өмнөд хэсэгт явж байхдаа гэнэт чиглэлээ өөрчилсөн. Учир нь тус бүсэд Украин дроны халдлага хийсэн тул ОХУ-ын зэвсэгт хүчин агаарын хамгаалалтын системээ идэвхжүүлж олон тооны пуужин харвасан байна.

Азербайжан улсаас явуулж буй ослын шалгалтын явцтай ойр эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ урьдчилсан дүгнэлтээр бол тус онгоцыг ОХУ-ын Панцир-С агаарын хамгаалалтын системээс харвасан пуужин оножээ. Онгоц Грозный руу ойртоход харилцаа холбооны системийг нь ОХУ-ын электрон дайны зэвсгүүд тасалдуулсан байна. Тэрхүү эх сурвалж “Зориуд хийсэн гэж хэн ч хэлээгүй. Гэсэн хэдий ч тогтоосон баримтуудыг харгалзан ОХУ онгоцыг сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрнө гэж Азербайжан хүлээж байгаа” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

FASHIST ULAAN KOMMUNIST OROSUUD BUUDCHIHAAD TENGIST UNANA GJ BODOOOD ONGOTSIIG ERGUULSEN BOLOVCH SAIN NISGEGCH NAR GAZART BUUDALD TUN OIRHON AVCH IRSEN ARGAGUI YARGACHIN UNDESTEN DEE

Зочин
Зочин

Английн Ройтерс юу ч гэж мэдээлж болно

Зэв жанжин
Зэв жанжин

Юуг ч ялгалгүй харваж байдаг гэхээр тэхнолог гэж 0 заасны шинж,оркууд

Зочин
Зочин

Пуужинд оногдсон гэхэд бүтэн шахуу онгоц байна шүү.

Kkk
Kkk
Reply to  Зочин

Кинонд гардагаар сэтгээд хэрэггүй панцир харьцангуй жижиг пуужинтай. Онгоцыг гэмтээнэ үү гэхээс кинонд гардаг шиг юу юугүй зад татахгүй шүү дээ

Зочин
Зочин

Амеркийн eagle C1 25 суваг гээд ном уншдаггуй залхуу монголуудийг тархийг нь угаасан мэдээлэл их бий…Орос оронд суулийн 2 долоо хоногт олон террор явагдаж байгаа Грозный хот болон Оросийн кавказ Казан хотод хуртэл украйны халдлага болж байгаа шуу…чи муу амеркийн сурталч Монгол хумуусийг хуурч чадахгуй…Монгол хумуус чамаас 100% боловсролтой ухаантай Улс шуу!!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yuged muuruud bga uher we

Зочин
Зочин

Пуужин биш сум тээвэрлэгч. Байндаа очоод олон хэсэг задарч нэвт цохьдог тул нисэх онгоц шууд дэлбэрчихгүй нэг хэсэг үйлээ үзэж явна. Нисэгч нар сайн тулдаа Каспийн

Зочин
Зочин

Украйн Америкийн хийсэн үйлдсэн балаг гээд Алиев мэдэгдэл хийчлээ 3 нисгэгчээс 2 нисгэгч амьд мэдүүлэг өгсөн байна ингэж худлаа шааж хүмүүсийн тархи толгой эргүүлэх ээ больж үз

Оршин суугч
Оршин суугч

Нацист украйнуудаас болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button