Гадаад мэдээ

ОХУ Хар тэнгист газрын тос асгарсан асуудлаар холбооны онц байдал зарлалаа

Пүрэв гарагт /2024.12.26/ ОХУ-ын Онцгой байдлын яам Хар тэнгист живсэн хоёр танкер онгоцноос газрын тос асгарч буйтай холбогдуулан холбооны онц байдал зарласан байна.

Энэ сарын 15-ны өдөр 4,300 тонн газрын тээвэрлэж явсан Волгонефть-212 нэртэй ОХУ-ын танкер онгоц Хар тэнгист шуурганы улмаас живсэн. Мөн 4 тонн түлш тээвэрлэж явсан Волгонефть-239 хэсэг хугацааны дараа живсэн юм. Үүний улмаас ОХУ-ын Анапа тосгоны эрэг дээр газрын тос угаагдан гарч иржээ. Энэ нь далайн амьтдад ноцтой асуудал үүсгээд байгаа юм. Сайн дурынхан болон мэргэжилтнүүд гэх мэт 10 мянга гаруй хүн эрэг дээр тунасан газрын тосыг цэвэрлэхээр ажиллаж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button