
Олон улсын жүдо бөхийн холбооны 2024 оны хамгийн отгон тэмцээн болох Токиогийн их дуулга явагдсаны дараа бүх жингийн эрэмбэ эцэслэн гараад байна.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо буюу нийт 14 жинг тэргүүлж буй шилдгүүдийн дотор олимпын мөнгө, дэлхийн аварга МУГТ Б.Баасанхүү монгол бөхчүүдээс ганцаараа бичигдэж байна.
Тэрээр өөрийн үндсэн жин болох -48кг жинг 7167 оноогоор тэргүүлж байгаа бол түүний ард дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны А.Абузакинова 5325 оноогоор эрэмбэлэгдэж байна. МУГТ Б.Баасанхүүгийн хувьд өөрийн жингээ тэргүүлж байгаагаас гадна бүх 14 жингийн шилдгүүдээс нийт оноогоороо 6-д жагсаж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Овоодоо.Монгол хүний чадвар,тэсвэр тэвчээрийг харуулсан дүүдээ спортын их амжилт хүсье.
Ийм юманд хөөрөөд хэрэггүй ээ ш�##� дэмий
Тэгээд юунд хөөрөх вэ,тэнэг ээ,зөнөг Байденыг харж баярлах уу?