Нийгмийн
Б.Баасанхүүгийн нэрэмжит тэмцээнд 456 өсвөрийн жүдоч оролцжээ
Олимпын мөнгөн медальт, МУ-ын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн амжилттай сайхан болж өндөрлөжээ.
Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан Хөвсгөл нутгийн охин, Олимпын мөнгөн медальт, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээнд нийт 456 өсвөрийн жудочид оролцож нийт 44 жинд 176 өсвөрийн жудочид медаль хүртсэн байна.
Мөн нийт медаль хүртсэн өсвөрийн тамирчдад Хөвсгөл аймаг болон сумдын нутгийн зөвлөлөөс жүдогийн өмсгөл бэлэглэжээ.
Д.Жаргалмаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.