Нийгэм мэдээ

Шинэ жилийн баяраар үзэхэд тохиромжтой сэтгэл догдлуулах кинонууд

Eguur News агентлагийн уншигч та бүхэнд энэ удаад шинэ жилийн баяртай холбогдолтой, шилдэг 10 киноны жагсаалтыг хүргэхээр бэлдлээ.

Цасан ширхэг бударсан орой гацуур модны гэрлээ асаан, хайртай гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхдээ аз жаргал инээд хөөр бэлэглэн, баярын хөгжилтэй уур амьсгалыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

1.Home Alone

1990 онд гарч байсан “Гэртээ ганцаараа” цуврал киноны хамгийн анхны ангийг Крис Колумбус продакшны хамт олон бүтээж, Жон Хаджис найруулсан юм. "Гэртээ ганцаараа" кино нь Кевин гэрт нь хулгай хийхээр ирсэн хоёр бүтэлгүй хулгайчыг хэрхэн чаддаг тухай гардаг. Уг инээдмийн киног хүүхэд багачууд гэлтгүй бүх насныхан сайн мэддэг байх. Анх гарахаасаа эхлээд өдийг хүртэл бидний сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан аргагүй шилдэг кинонуудын нэг билээ. 2009 онд “Гэртээ ганцаараа” кино нь бүхий л цаг үеийн хамгийн ашиг орлоготой киногоор шалгарсан юм. 

2.Polar Express

“Туйлын галт тэрэг” /Polar Express, 2004/ Крис Аллсбургийн ижил нэртэй хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг энимэйшн, хамгийн шилдэг Зул сарын сэдэвтэй киноны тоонд зүй ёсоор багтдаг.

Найруулагч Роберт Земекисийн шилдэг ажлын нэг энэ киног анхны бүрэн дижитал кино хэмээгдэн 2006 онд Гиннесийн номд бичигдсэн. 165 сая доллараар бүтэж, 306 сая долларын ашиг олсон нь ч түүхэнд бичигдэхүйц үйл явдал. Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Том Хэнкс “Туйлын галт тэрэг”-т нэг дор зургаан дүрд дуу оруулж байснаараа алдартай. Тус хүүхэлдйн киноны хөгжмийн найруулгыг алдарт Ханс Зиммер хийснээрээ бүх цаг үед дуурсагдах шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор багтсан.

3. Joyneux Noel

Кристиан Карионы найруулсан энэ кинонд 1914 оны арванхоёрдугаар сард буюу Дэлхийн I дайны үеэр Франц, Шотланд, Германы цэргүүд дайн түр зогсоох гэрээ байгуулж, Зул сарын баяр хамт тэмдэглэсэн бодит түүхээс сэдэвлэсэн. Тодруулбал 1914 онд байлдааны баруун фронтод байсан Герман, Английн цэргүүдийн дунд болсон явдал бөгөөд Зул сарын өмнөх үдэш "Аниргүй шөнө" дууг Герман цэргүүдийн дуулж байхыг сонссон Британи цэргүүд ч мөн дагаж дуулсан гэдэг. Ингээд зул сарын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өглөө хоёр талаас цэргүүд гарч ирснээр тэд зул сарын баярын өдөр багтсан долоо хоногийн турш бие биетэйгээ эвтэй байж, энгийн сайхнаар ярьж, мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн бие биеэ хоолоор дайлж, бэлэг дурсгалын зүйлс хүртэл солилцож байжээ. Тэд бүр хамтдаа хөлбөмбөг тоглож байсан нь дайны үеийн зул сарын түр эвлэрэл байсан гэдгийг гэрчилж байна. Гэсэн ч дайны бүсийн бусад хэсэгт гарч буй дэлбэрэлтийн дуу ойртох тусам тэд тушаалаа дагаж байр байрандаа очжээ

4. Last Chrismtas

Wham хамтлагийн алдарт Last Christmas дууны утгыг бүрэн илэрхийлсэн кино гэгдэж, дэлхий даяар сая сая үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн. Дуучин болохыг мөрөөддөг Катарина Лондон дахь зул сарын чимэглэлийн дэлгүүрт ажиллаж, нэг өдөр санаандгүй Томтой танилцснаар тэдний адал явдал эхэлдэг. Энгийн нэгэн учралаас амьдралаа хэрхэн өөрчилж, гайхалтай болгож байгааг харуулдаг.Сэтгэл догдлуулам энэ киноноос бид амьдралын хором мөч бүртээ амьдрахыг, сайн сайхныг таашаахыг, бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж, хайрлуулахыг сурдаг.

5. Love Actually

Бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик кинонуудын нэг. "Жинхэнэ хайр" киноны найруулагч Ричард Куртис романтик жанрын киноны мэргэжилтэн хэмээн үнэлэгддэг. "Хайр бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Хайр бол бодит зүйл" гэж эхэлдэг энэ киног хэдэн ч удаа үзсэн ч уйдамгүй. Эхнэр нөхрийн, гэр бүлийн, биелэгдэшгүй, нэг талын гэх мэт бүхий л хайрын тухай өгүүлдэг. Найруулагч Ричард Куртисын 2003 онд найруулан бүтээсэн “Жинхэнэ хайр” кино нь олон алдартай жүжигчдийг нэг дор цуглуулж чадсанаараа маш алдартай юм.

6. Holiday inn

1942 онд бүтээгдсэн энэхүү мюзикл кино нь Зул сарын баяраар үзэх ёстой сонгодог киноны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн. "Цагаан зул сар" буюу White Christmas дуугаараа Оскарын шагнал хүртсэн бөгөөд хөгжимд дуртай гурван залуугийн хайрын түүхийг харуулдаг байна.

8. The Nightmare Before Christmas

Алдарт Тим Бертоны зохиол Ханс Зиммер дууны найруулгаар бүтсэн уран бүтээлийг үзээгүй хүн ховор байх. Үхэгсдийн ертөнцөд зул сарын баярыг тэмдэглэхээр зорьж буй Жакын хичээл зүтгэл талаар болох эсэхийг үзнэ.

9. A Charlie Brown Christmas

"A Charlie Brown Christmas" бол 1965 онд анх үзэгчдийн хүртээл болсон. Америкийн алдарт "Peanuts" комик цуврал дээр үндэслэсэн телевизийн хүүхэлдэйн кино юм. Энэхүү хүүхэлдэйг Чарльз М. Шульц бичиж, Билл Мелендез найруулж, Ли Менделсон продюсерлосон. Тус бүтээлд Чарли Браун Зул сарын баярын жинхэнэ утга учрыг хайж байгаа талаар өгүүлнэ. Тэрээр баярын үеэр аз жаргалгүй, ганцаардсан мэдрэмжтэй байгаагаа илэрхийлж, Лүси найзынхаа дэмжлэгтэйгээр Зул сарын жүжгийг найруулах ажлыг хариуцна. Гэвч жүжгийн бэлтгэлд хамт олны эв найрамдлыг хадгалах нь амаргүй. Эцэст нь зул сарын жижигхэн, энгийн гацуур мод үнэн утга учрыг илэрхийлж байгааг бидэнд харуулдаг.

10. Амьдрал нулимсанд дургүй

"Амьдрал нулимсанд дургүй" /Москва слезам не верит/ бол 1980 онд Владимир Меньшовын найруулсан уянгын драмын төрөл жанрын алдарт кино юм. Энэхүү бүтээл нь хүний амьдралын бэрхшээл, хүсэл тэмүүлэл, хайр сэтгэл, нөхөрлөл, амжилт ололт зэргийг нээлттэй, үнэнчээр харуулсан байдаг.

Гурван бүсгүйн амьдралын замнал, мөрөөдөл, сорилт, хайр сэтгэл, аз жаргал, зовлон зүдгүүрийг 1950-аад оноос 1970-аад оны үеийг хамран харуулдаг.

11. Klaus

Залхуу, ямар ч өөртөө итгэх итгэл, хүсэл эрмэлзэлгүй, чинээлэг айлаас гаралтай шууданч залуу Жесперийн зан араншин, хандлагыг нь өөрчлөхийг хүссэн эцэг нь "Smeerenbur"-ийн нэгэн арал руу явуулдаг. Хэрэв тэнд Жеспер 6000 захиаг эзэнд нь хүргэж өгч чадахгүй бол гэр бүлийн хөрөнгө эзэмших эрхээс хасна гэж аав нь хэлжээ. Гол асуудал нь уг арал дээрх хүмүүс хоорондоо бараг ярьдаггүй, нэг нэгэндээ ганц ч захиа бичдэггүй ажээ. Тиймээс залуу өөрийн шуудангийн үйлчилгээг хүмүүст таниулж, зул сарын баяр гэхэд захиаг хүргэж дуусгах хэрэгтэй болдог. Энэхүү кино

12. Tokyo Godfathers

2003 онд нээлтээ хийсэн “Tokyo Godfathers” нэг анимэг алдарт найруулагч агсан Сатоши Кон найруулсан юм. Кон “Perfect Blue”, “Paprika”, “Millenium Actress” гэх мэт алдартай нэг ангит анимэг найруулж байсан. “Tokyo Godfathers” нь Зул сарын баярын өмнөх өдөр үйл явдал өрнөж эхэлдэг анимэ. Тус бүтээлийн гол дүрүүд бол дунд насны Гин, трансжендер эмэгтэй Хана, гэрээсээ зугтсан өсвөр насны охин Миюүки нар юм. Гин, Хана хоёр орон гэргүй, Миюүки гэрээсээ зугтсан тул тэд хамтдаа амьдардаг. Зул сарын баярын өмнөх өдөр Миюүки хог дундаас бэлэг хайж байхдаа хаягдсан нярайг олдог юм. Тэрхүү нярайтай хамт сайн өсгөж өгөхийг хүссэн цаас болон цүнх дүүрэн хувийн эдлэл байдаг. Ингэснээр Гин, Хана, Миюүки гурав цүнх доторх хувийн эдлэлээс хүүхдийн аав, ээж нь хэн болохыг тодорхойлох сэжүүр олж, аав ээжийг нь олох адал явдалд гарна. “Tokyo Godfathers” анимэ нь IMDb сайт дээр 10/7.8, Rotten Tomatoes дээр 92 хувь, Letterboxd дээр 5/4.2 үнэлгээ тус тус авсан уран бүтээл юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button