Төвөдөд хүчтэй газар хөдөлсний улмаас есөн хүн амь үрэгджээ

Өнөөдөр /2025.01.07/ Төвөдөд 6.8 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас есөн хүн амь үрэгдэж, зэргэлдээх Непал, Бутан, Энэтхэгт барилга байшингууд чичирхийлсэн байна. БНХАУ-ын газар хөдлөлтийн сүлжээ мэдээлснээр орон нутгийн цагаар 09:05 минутын орчим Хималайн нурууны ойролцоо оршдог, Төвөдийн хамгийн ариун газруудын нэг болох Тэнгри тосгонд газар хөдөлсөн аж.
Хөдлөлтийн чичиргээ төвөөсөө 400 км-ийн зайд буюу Непалын нийслэл Катмандуд хүртэл мэдрэгджээ. Тус хотын оршин суугчид чичиргээний улмаас байрнуудаасаа яаралтай гарсан байна. Непалын Солухумбу дүүргийн алба хаагч Анож Раж Гимире “Маш хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн. Одоогоор бэртэж гэмтсэн, хохирол учирсан мэдээлэл ирээгүй байна” гэжээ. Чичиргээ Непалаас гадна Бутаны нийслэл Тимпу, Энэтхэгийн хойд хэсэгт мөн мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадууд бас л уул уурхай аймаар их ухаж байгаа ул�####�а
өндөр өндөр байшингүй намхан тагзнуудтай тосгон тулдаа л их сшйдсэнгүй