БНСУ-ын иргэд манай улсад визгүй зорчих зөвшөөрлийг сунгалаа

Манай оронд жуулчлах зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дахин нэг жилээр сунгасныг Монгол дахь тус улсын ЭСЯ-наас мэдээлэв.
Засгийн газар цар тахлын дараах хямралыг даван туулах, аялал жуулчлалыг сэргээх зорилгоор 2022 оны тавдугаар сард ийм шийдвэр гаргасан бөгөөд хүчинтэй хугацааг нь 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж тогтоосон. Тэгвэл солонгос жуулчид дахин нэг жил буюу энэ он дуустал манай улсад визгүй зорчих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудсанд энэ талаар “Монголын Засгийн газар солонгос иргэдийг хилээр визгүй, аюулгүй нэвтрүүлэх зөвшөөрлийг сунгалаа. Тиймээс манай орны иргэд аялал жуулчлалын зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд Монголд зорчих хүсэлтэй бол өмнөхийн адил визгүйгээр, ямар нэгэн тусгай шаардлага, баримт бичиггүй хилээр нэвтрэх боломжтой. Харин жуулчлалаас өөр зорилгоор тус улсыг зорих бол үүндээ тохирсон виз зайлшгүй авах ёстой” гэв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТҮЙ ИЙНХҮҮ МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХЯЗГААР ЭНЭ УЛС ЭЗЭНГҮЙ ТОЛГОЙГҮЙ ЦОГЦОС БОЛЛОО НЭГМӨСӨН ХАНГУ НАРТ ДАГААР ОРООЧ