Нийгэм мэдээ

Ирэх бямба гарагт аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно

“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулдаг “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан ирэх бямба гарагт буюу энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Сар шинийн баярыг угтан зохион байгуулагддаг уг барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс

  • Монгол улсын начин– 12,
  • Монгол улсын харцага– 2,
  • Монгол Улсын заан– 4,
  • Монгол Улсын аварга– 3 төрсөн байдаг.

Ийм ч учраас “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд хүчит бөхчүүд хүч тэнхээ, уран мэхээ уралдуулан өрсөлддөг, аймаг цэргийн цолтой бөхчүүд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг уламжлал тогтоод байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button