Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн эдийн засгийн форум "Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа" сэдэвтэй явагдаж байна

2025 оны Дэлхийн эдийн засгийн форум Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж байна. Тус уулзалтад 130 гаруй орны 3 мянга орчим төлөөлөгч, 350 гаруй засгийн газрын томоохон албан тушаалтан оролцож буй. Энэ удаагийн форум нь “Ухаалан эрин үеийн хамтын ажиллагаа” гэх сэдэвтэй зохион байгуулагдаж байна. Мөн энэ оны Дэлхийн эдийн засгийн форум “Өсөлтийг дахин төсөөлөх нь”, “Ухаалаг эрин үеийн салбарууд”, “Хүмүүс хөрөнгө оруулах”, “Дэлхийг хамгаалах”, “Итгэлцлийг сэргээн босгох” гэсэн таван дэд сэдэвтэй явагдаж буй.

Форумыг зохион байгуулж буй “WEF”-ийн захирал Клаус Швабын техник, технологи дэлхийг хурдацтай өөрчилж, технологийн эрин үеэс хол давсан шинэ үе рүү түлхэж байгаа гэх үзлээс энэхүү сэдэв нь гаралтай юм. Шваб “Энэ бол хүн төрөлхтнийг өргөмжлөх эсвэл эвдэх маш хүчтэй хувьсгал” гэжээ.

Эх сурвалж: WEF

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button