Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк дахь цанын баазад гал гарч 76 хүн амь үрэгджээ

Турк улсын Болу нуруунд оршдог цанын баазын зочид буудалд мягмар гарагт /2025.01.21/ гал гарч, 76 хүн амиа алдаж олон арван хүн гэмтжээ. Галын улмаас зочид буудалд байрласан зарим хүмүүс цонхоороо үсрэхээс өөр аргагүй байдалд орсон байна.

Карталкая нэртэй тус цанын баазад болсон явдлыг харсан Мевлут Озер “Ертөнцийн сүйрэл шиг л байсан. Гал хагас цагийн дотор зочид буудлыг бүрэн бүрхсэн” хэмээжээ. Албаныхан хэлснээр гал орон нутгийн цагаар 03:30 минутын орчим зочид буудлын ресторанаас эхэлж гарсан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнөөдрийг /2025.01.22/ үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.

Гэрч Омер Сакрак “Хүмүүс сандарснаасаа болж цонхоор үсэрч эхэлсэн. Нэг хүн 11 давхраас үсэрсэн. Тэд ор дэрний даавуу ашиглан доош буух гэж оролдсон. Нэг хүн бууж байхад нь даавуу урагдаж, харамсалтайгаар тэр толгойгоороо унасан” гэсэн байна. Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая хэлснээр тус зочид буудалд 238 хүн байрлаж байжээ. Тэр мэдэгдэл хийхдээ “Үгээр илэрхийлэхийн аргагүйгээр гашуудаж байна” гэж эмгэнэл илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
1 сар 22, 2025 17:05

ингэж олон хүн г�##� гарсаныг шуурхай мэдэж, гарч чадаагүй нь г�##�ыг эрт илрүүлж мэдээлэх систем байгаагүй гэж харагдаж байна. Байсан бол г�##� эхэлмэгц дохио дугарч хүмүүс зугтаж гарах байсан

Холбоотой мэдээ

Back to top button