Беларусийн сонгуульд Лукашенко долоо дахь удаагаа ялалт байгууллаа

Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт /2025.01.26/ явагдсан юм. Тэрхүү сонгуульд Ерөнхийлөгч Александр Лукашенко бэлэг тэмдэг бүхий нэр дэвшигчидтэй өрсөлдсөн гэж барууны ажиглагчид үзэж буй.
Тус улсын сонгуулийн төв хороо өнөөдрийн /2025.01.27/ үүрээр мэдэгдэл хийхдээ Лукашенко 86.82 хувийн санал авч ялалт байгуулжээ. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч 3.21 хувийн л санал авсан байна. 2020 оны сонгуульд Лукашенко 80.1 хувийн санал авсан гэж сонгуулийн төв хороо мэдээлж байсан юм. Тэрхүү сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн беларусьчууд олноороо эсэргүүцлийн жагсаал хийсэн байдаг.
Сонгууль ажиглагчдын үзэж буйгаар эдийн засаг, Украины дайны асуудлаар беларусьчууд дахин олноороо жагсаал цуглаан хийнэ гэж Лукашенко айсан учир сонгуулийг зун бус өвөл явуулсан аж. Сөрөг хүчнийхэн 2020 оны сонгуулийн адилаар энэ удаагийн сонгуулийн үр дүнг ч гэсэн хөндлөнгөөс оролцоо орсон, худал гэж эсэргүүцэж буй. Беларусийг сүүлийн 30 гаруй жил удирдаж буй Лукашенко засгийн эрхийг авч үлдэхээр зууралдаагүй, шинэ үеийнхэнд эрх мэдлээ чимээгүй тайван шилжүүлнэ гэж хэлж байжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайныг маш их дэмжиж цус урсгаж бга энэ бузар үхээсэй олон схн з�##�уус амиа �##�даж аав ээжүүд дээлтэйгээ хатаж бна даа?????