Европт дөрөв дэх далайн кабел гэмтжээ

Он гарахаас өмнө Европын орнуудыг холбосон интернэт кабелуудад гэмтэл гарч, тасрах болсон. НАТО-гийн гишүүн орнууд эдгээр нь ОХУ-ын хорлон сүйтгэх ажиллагаа гэж сэжиглээд байсан юм.
Тэгвэл дөрөв дэх далайн кабел гэмтжээ. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон мэдэгдэл хийснээр бол тус улсыг Латвитай холбодог далайн кабел гэмтсэн байна. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен уг явдлын дараа “Дэд бүтцийн тогтвортой болон аюулгүй байдал нь бидний эн тэргүүний зорилго” хэмээжээ.
Латвийн Ерөнхий сайд Эвика Силина засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа “Гадны нөлөө байх магадлал өндөр, бас ноцтой гэмтэл гарсан гэж дүгнэж байна” гэсэн юм. Өнгөрсөн жил Литва Швед, Герман Финланд, Эстони Финландыг холбосон интернэтийн кабелд гэмтэл гарсан билээ.
Эх сурвалж: Euro News, CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Д�##�ай ч гэх шиг Б�##�тийн тэнгисийн доорх л кабель юм биш үү? Д�##�ай, тэнгисээр ялгаж суръя аа, ЕБСийн газарзүйн хичээлдээ сууж үзье ээ