Гадаад мэдээДЭЛХИЙ

Лос-Анжелест бороо орсон нь түймрийн хортой үнс бүхий урсац үүсэх эрсдэл үүсгэлээ

Ням гарагт /2025.01.26/ Калифорни мужийн өмнөд бүсэд бороо орсон нь түймэртэй тэмцэж буй гал сөнөөгчдөд тус болов. Гэвч бороо өнөөдөр үргэлжлүүлэн орох төлөвтэй байгаа нь түймрийн хортой үнс бүхий урсац үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Үүнээс гадна өнөөдөр орон нутгийн цагаар 16:00 цаг хүртэл үерийн сэрэмжлүүлэг гаргажээ.

Окснард дахь Үндэсний цаг уурын албаны цаг уур судлаач Жо Сирард хэлснээр түймэр гарсан Палисад, Алтадена болон Кастаик нуурын эргэн тойронд үерийн эрсдэл үүсээд байгаа аж. Сирард “Эдгээр түймрээс үүссэн үнс нь урсац үүсэхэд таатай нөхцөл байдал бүрдүүлж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр шавар, хог хаягдлын урсац үүсэх эрсдэл өндөр байнна” гэжээ.

Ням гарагийн байдлаар гал сөнөөгчид түймрүүдийг ихэнхдээ хяналтдаа авсан байна. Тодруулбал олон мянган байшинг цөлмөж, 11 хүний амийг авч одсон Палисадын түймрийг 90 хувь хяналтдаа авчээ. 16 хүний амийг авсан Итоны түймрийг 98 хувь хяналтдаа авсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт шинээр дэгдсэн Хьюзийн түймрийг 95 хувь хяналтдаа авсан байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button