Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэгдүгээр сард гэнэт буурав

БНХАУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэгдүгээр сард гэнэт буурсан гэдгийг албан ёсны тоо баримт даваа гарагт /2025.01.27/ харуулжээ. Тодруулбал худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) нэгдүгээр сард 49.1 болж буурсан байна. Харин арванхоёрдугаар сард тус индекс 50.1 байсан юм. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж PMI нэгдүгээр сард дунджаар 50.1 байна гэж таамаглаж байжээ.

PMI нь үйлдвэрлэлийн салбарын чиг хандлагыг илтгэдэг үзүүлэлт. Худалдан авалтын менежерүүдийн индекс нь 0-100 хооронд хэлбэлздэг. Индекс 50-аас бага бол үйлдвэрлэл буурч, 50 бол өөрчлөлтгүй, 50-аас дээш бол тэлж байгааг харуулдаг юм.

Ийнхүү таамаглаж байснаас тааруухан үзүүлэлт үзүүлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэнэт буурсан нь БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгаа дэмжих хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг харууллаа. БНХАУ 2024 онд эдийн засгаа таван хувиар өсгөнө гэх зорилтдоо хүрч чадсан. Гэхдээ энэхүү зорилгоо эдийн засгийн салбаруудын тэгш бус өсөлтөөр бүтээсэн юм. Тус улсын экспорт, аж үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтийг ихэнхийг үүсгэсэн бол жижиглэнгийн борлуулалт болон иргэдийн хэрэглээ сул хэвээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёрдугаар сарын нэгнээс эхлэн БНХАУ-ын бүх бараанд оноодог гаалийн татварыг 10 хувиар нэмнэ хэмээн анхааруулга өгсөн. Энэхүү татвар нь БНХАУ-ын эдийн засаг экспортоос ямар их хамааралтай байдаг вэ гэдгийг илчилж харуулах эрсдэлтэй.

БНХАУ-ын үйлдвэрлэлийн бус PMI арванхоёрдугаар сард 52.2 байсан бол нэгдүгээр сард 50.2 болж буурчээ. Энэхүү үзүүлэлт нь үйлчилгээ болон барилга бүтээн байгууламжийн идэвхийг харуулдаг. Бодлого боловсруулагчид 2025 онд эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байгаа. Гэвч явуулах бодлогууд нь өрхийн хэрэглээг сайжруулахаас илүүтэйгээр үйлдвэрлэл болон дэд бүтцийг үргэлжлүүлэн дэмжихэд чиглэнэ гэж шинжээчид таамаглаж буй. Энэ нь үйлдвэрүүдийн гарцын илүүдлийг нэмэгдүүлж, хэрэглээг сулруулан, дефляцын дарамтыг нэмэгдэхэд хүргэнэ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button