Дани улсаас 66 сая жилийн өмнөх амьтны чулуужсан бөөлжис олджээ

Үлэг гүрвэлүүдийн үед нэгэн амьтан бөөлжиж гаргасан зүйлийн чулуужсан үлдэгдэл Дани улсаас олдсон талаар Зүүн Зеландын музей мэдэгдсэн байна. Энэхүү олдворыг Копенхагений өмнөд хэсэгт орших ЮНЕСКО-гийн бүртгэлд орсон Стивнсийн хадаас сонирхлоороо чулуужмал олдвор хайдаг Питер Бенник олсон юм.
Бенник алхаж явахдаа хачирхалтай чулуулган бүтэц олсон байна. Тэгтэл тэр нь шохойнд бүрхэгдсэн кринойд зүйлийн амьтан байсан аж. Бенник олсон хэлтэрхийнүүдээ музейд аваачиж шинжлүүлэхэд 66 сая жилийн өмнө, Цэрдийн галавын төгсгөлд амьдарч байсан амьтны бөөлжис болох нь тогтоогджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бөөлжис дотор дор хаяж хоёр өөр зүйлийн кринойд байсан аж. Тэдгээр кринойдыг нэгэн загас идсэн байх магадлалтай гэж судлаачид үзэн буй. Зүүн Зеландын музей даваа гарагт /2025.01.27/ мэдэгдэл хийхдээ “Ийм төрлийн олдвор нь эртний үеийн экосистемийн тухай ойлголтыг үүсгэхэд маш чухал ач холбогдолтой. Учир нь аль амьтныг ямар амьтан иддэг байсан тухай мэдээлэл олгодог” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр ч Данид цагаачилж явсан Монгол хүний бөөлжис байхаас �######�ахгүй. Х�##�туур хийж олсон мөнгөөрөө зангий нь мэдэхгүй Европ архи баахан ууж араас нь тэдний иддэг илжирсэн загаснаас тууцан чинь... Оюун ухаант хүнийг 100,000 жилийн өмнөөс үүсэлтэй гэх боловч Монгол улсын аймгуудаас хэдэн сая жилээр тоологдох настай олдворууд гарсаар байна. Монголчууд шиг л тэгэж газар сайгүй тэнэдэг, олдсоноо идэж хаа дайра-лдсан газраа бие засаж, дураараа бөөлждөг зантай бодьга-л амьтны аймагт лав өөр байхгүй вий.

Зургийг нь харахад ш�##� худлаа.Сэтгүүлч нар хэрэгцээгүй юм их бичих юм.