ДЭЛХИЙ

Селена Гомез мексик цагаачдын төлөө уйлж ярьсан бичлэгээ устгажээ

Дуучин, жүжигчин Селена Гомез өнгөрсөн амралтын өдрүүдэд Дональд Трампын засаг захиргааны гаргасан шийдвэрээс болж, сэтгэл эмтэрч байна хэмээн уйлж бичлэг хийсэн нь олны анхаарлыг татав.

Гэвч түүний гаргасан энэхүү үйлдэл нь олон нийтийн шүүмжлэлийг хүртсэн юм. Учир нь дэлхий дахинаа өрнөж буй дайны асуудлуудад байр сууриа илэрхийлдэггүй мөртлөө цагаачдын асуудалд ингэж хүчтэй байр сууриа илэрхийлсэнд нь ялгавартай хандаж байна хэмээн шүүмжилсэн аж.

Селена Гомезийн аав мексик гаралтай бөгөөд АНУ-аас цагаачдыг албадан гаргах шийдвэрийг эрчимжүүлж эхэлсэнд тэрбээр “Би зүгээр л маш их уучлаарай гэж хэлмээр байна.  Мексикчүүд болон тэдний хүүхдүүд халдлагад өртөж байна. Яагаад ийм шийдвэр гаргаж байгааг  үнэхээр ойлгохгүй байна. Ямар нэгэн зүйл хийж өгмөөр байгаа ч юу хийхээ мэдэхгүй, яаж ч чадахгүй байгаадаа уучлалт гуймаар байна. Би гэхдээ чадах бүхнээ хийх болно, амлаж байна хэмээн уйлж байгаа бичлэгээ байршуулсан ч хэдхэн хормын дотор устгасан юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: LA Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button