UNICEF-ийн судалгааны дүгнэлт: Монголын хаврын морин уралдааны БОДИТ ҮНЭН

Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийг хангахад ухралт хийсэн шийдвэрийг өчигдөр хуралдаанаараа танилцуулсан. Эл шийдвэрийг хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал хэмээн Eguur News агентлаг редакцийн бодлогоор эсэргүүцэж “Унаач хүүхдийн эрхийн төлөө” хурдан морины уралдааныг тойрсон тал бүрийн асуудлыг хөндөн бичиж байна.
Өнөөдөр л энэ асуудал яригдаж байгаа биш олон жилийн туршид яригдаж буй. Манай үндэсний өв уламжлал гэх нэрийн дор хаацайлан зохиогдсоор ирсэн өвөл, хаврын уралдаан нь өөрөө хүүхдийн эрүүл мэнд, амь нас, сэтгэл зүй гээд олон талт байдалд хэрхэн нөлөөлдөг талаарх бодитой судалгааны дүгнэлт бий.
2016 онд UNICEF буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангаас “Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх” сэдвээр 2011 оноос хойш буюу 5 жилийн хугацаанд салбар салбарын төлөөллүүд болсон судлаач, мэргэжилтнүүд асар их дата мэдээлэл, бодит кэйсүүд цуглуулж өргөн хүрээнд судалгаа хийлгүүлж, албан ёсоор судалгааны тайлангаа гаргаж байсан юм.
Уг нь Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай 1989 оны НҮБ-ын конвенцийн дагуу хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг халах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна гэж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хариуцлага хүлээсэн байдаг.
1996 онд Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно” /Энэ хуулийн заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/ хэмээн заасан.
Унаач хүүхдүүд 7-10 насны буюу эрсдэл даах, аюулыг даван туулах чадвар нь бэхжээгүй байдаг
ГССҮТ-д мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо 212 онд 326, 2013 оннд 308, 2014 онд 307 бөгөөд нас барсан хүүхдийн тоо жил тус бүрт хоёр байжээ. 2015 оны судалгааны дүнгээр давхардсан тоогоор 40 мянга орчим хүүхэд хурдан морь унадаг гэсэн дүн гарч, насны хувьд 7-10 насныхан бөгөөд гэнэтийн аюулт нөхцөл байдлыг даван туулах чадвар сул, бие бялдрын хувьд ч эрсдлийг тооцохуйц хэмжээнд бүрэн төлөвшөөгүй гэж үзнэ. Гэтэл уяачдын гаргадаг нийтлэг алдаа нь уралдааны өмнөхөн морио хурдан давхиулахын тулд бие хөнгөн унаачаар солих явдал их гардаг нь хүүхдийн эрүүл мэндийн гол эрсдэл болдгийг тогтоожээ.
-10-20 хэмийн хүйтэнд унаач хүүхдүүдийн гар, хөлийн хуруу, чих, хамар хурдан хөлддөг
Хаврын морин уралдаан нь билгийн тооллоор хаврын эхэн сарын шинийн 1–ний өдөр /энэ нь аргын тооллын 2 дугаар сарын дундуур тохиолддог/ зохион байгуулагдаж эхлэдэг. Яг энэ үеэр буюу 2 дугаар сарын цаг агаар дунджаар -10-аас -20 хэмийн хооронд хэлбэлзэх бөгөөд уралдаанч хүүхдийн гар хөлийн хуруу, чих хамар зэрэг захын эрхтнүүд учир дулааныг ялгаруулах томоохон булчин байдаггүй тул амархан хөлддөг.
Хүйтэн цаг уурт хүний биеийн ерөнхий дулаан дотор эрхтнүүдийг дулаацуулахад зориулагддаг учир захын эрхтнүүдэд очих цусны урсгал багасдагтай холбоотой эдгээр эрхтэнүүд богино хугацаанд хөлдөж, хэдийгээр бээлий, малгай, дулаан хуурай гутал зэргийг өмсүүлэх нь хөлдөлт үүсэх хугацааг уртасган, хамгаалалт болох боловч хэт хүйтэн, жавар салхитай үед хол замд уралдах нь хөлдөлт үүсэх эрсдлийг түрэгсэгдэг. Ямар нөхцөлд ямар хугацаанд хөлдөлт үүсч болохыг дараах графикаар харуулжээ.
Эндээс харахад -15 хэмтэй, салхины хурд 10 км/цаг байх үед агаарын хэм -21 хэмийн хүйтэнтэй тэнцэх нөлөөллийг үүсгэдэг бөгөөд хөлдөлт 30 минутанд үүсэх боломжтой. Хаврын улиралд зохиогдож байгаа уралдаануудад дээд гурван нас ихэвчлэн уралддаг ба уралдаанч хүүхэд өдөрт гурван насны морь унаж уралддаг. Хаврын уралдаанд их нас дунджаар 18-20 км, азарга соёолон 16-18 км зам туулж, гараа хүртэлх болон эргээд уралдах зайг тооцоолбол уралдаанч хүүхэд -10-аас -20 хэмийн хүйтэнд 100-112 км замыг туулдаг байна.
Унаач хүүхдүүдээс авсан асуулгаар хаврын уралдаанаар хамгийн их бэртэл, гэмтэл авдаг гэж хариулжээ
Уралдааныг олон тооны машин дагалдах явдал нь маш их тоос босгож, үзэгдэх орчин хязгаарлагдан уралдаанч хүүхэд замын нөхцөл байдлаа харж морио удирдах боломжгүй болох, дагаж яваа машинуудын тоос шорооноос үүдэж амьсгалахад хүндрэл үүсдэг. Тухайлбал, соёолонгийн уралдааны үед энэ байдал бүр дорддог байна. Судалгааны үеийн асуулгад оролцсон хүүхдүүдийн 71.6 хувь нь бэртэл гэмтэл хамгийн их гардаг үеийг харврын уралдаан, 81.6 хувь нь өвөл цастайд хурдан морь унах хамгийн муухай, хэцүү гэж хариулжээ.
Хаврын морин уралдааны үеэр бэртэл, гэмтэл авдаг шалтгааныг унаач хүүхдүүд хариулахдаа уралдааны зам гэж 158, дагаж байгаа машины тоос гэж 129, уралдааны үед хүүхдүүд бие биенийгээ гэмтээдэг гэж 106, бороо, цас, салхи, цаг агаар гэж 104 хүүхэд хариулсан байна.
Эрүүл мэндийн байгууллага дээр хийгдсэн клиник бодит судалгаа болон бэртэл гэмтэлд хийгдсэн дүн шинжилгээнээс харвал унаач хүүхэд,
Толгой болон мөчдийн гэмтэл: Уралдаанч хүүхдэд толгой болон мөчдийн гэмтэл элбэг тохиолддог болох нь клиник судалгааны баримт мэдээллээс харагдаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бүртгэлд, 2012 онд мориноос унаж гэмтэн уг төвд эмчлэгдсэн 326 хүүхдийн 73 нь тархины, 23 нь их биеийн, 180 нь дээд мөчний, 48 нь доод мөчний, 2 нь хавсарсан гэмтэл авчээ. Энэ нь 22.3 хувийг тархины гэмтэл, 55.2 хувийг дээд мөчдийн гэмтэл эзэлж байна. Хүүхэд мориноос унах үедээ хүүхэд толгойгоороо газар харуулдан унах, унах үедээ гараараа газар тулдагтай холбоотой. Мөн нас барсан хүүхдүүд бүгд тархины гэмтлээр нас баржээ.
Ясны хугарал: Уралдаанч хүүхдэд мөн элбэг тохиолддог гэмтлүүдэд ясны хугарал, үений мултрал, яс булчингийн системийн гэмтэл, мэс засал шаардагдах яс булчингийн системийн гэмтэл, нуруу нугасны гэмтэл багтдаг байна. Эдгээр гэмтлүүдийн дийлэнх нь мориноос унах үед тохиолддог ба дээр дурдсанчлан бэртэл гэмтлийн дийлэнх хувийг дээд мөчний хугаралтын гэмтэл эзэлж байна.
Амьсгалын замын өвчин: Хүйтний нөлөөлөл хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж осголт, хөлдөлтөөс гадна ханиад, томуу, хатгаа зэрэг амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр болдог. Осголт, хөлдөлтийн үед хүний амьсгалын дээд замд хүйтний нөлөө шууд үйлчилснээс цаашдаа уушигны хатгалгаар хүндрэх нь элбэг. Бие султай зарим хүүхдэд “нойтон уушги” хэмээн нэрлэдэг хүндрэл ч гарах талтай байдаг.
Дотор эрхтэний доргилт, өвчлөлт: Хурдан морины уралдаанд нэг өдөрт хэт хол зайг дээд хурдаар туулж байгаа хүүхдийн дотор эрхтэн доргих аюултай. Ялангуяа элэг сугсарагдах, ингэснээр элэг өвчлөн томрох, үрэвсэх, цөсний хүүдий сунах, бөөр унжих, улмаар бөөрний үрэвсэл үүсэх зэрэг сөрөг нөлөөллүүд үүснэ. Холын замд уралдах үед бөөр нь доргилт ихээр авсанаас бөөр унжих, ууцаар хөшиж өвдөх, цустай шээс гарах болон шээс ойр ойрхон хүрэх, эсвэл тасалдах, турах, хоолны дуршил буурах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илрэхээс гадна яваандаа бөөрний унжилт их болж, бөөрний бусад эмгэгүүд, бөөрний архаг үрэвсэл, бөөр чулуужих хүртлээ хүндэрдэг.
Ялангуяа хаврын уралдаанд газрын хөрс хөлдүү байдаг тул морины давхилт хатуу болдог учир илүү доргидог байна. Хөвгүүдийн хувьд морь унах явцад төмсөгөө гэмтээх улмаар насанд хүрсэн үедээ үргүйдэлд хүрэх эрсдэлтэй. Охидын хувьд ч мөн эрсдэлтэй нөхцөлд ордог байна.
Нүдний эвэрлэгийн хөлдөлт: Хүйтэн үед хүчтэй салхинд хамгаалах нүдний шилгүйгээр морь унаж уралдах үед хүүхдийн нүдний эвэрлэг бүрхэвч хөлдөх аюулд нэрвэгддэг байна. Нүдний эвэрлэгийн хөлдөлт нь цасны моторт чаргаар болон цанаар гулгах, уулын цанаар өндөр хурдаар уруудах, нохой чарганы уралдаан зэрэг спортын үед тохиолддог эмгэг юм. Хоёрдугаар зэргийн хөлдөлтийн үед эвэрлэгийн гаднах бүрхэвч бүхэлдээ хөлдөж, хатуурдаг. Гуравдугаар зэргийн хөлдөлтийн үед нүдний алим хөлдөж, цусны судсанд мөсний талст үүсдэг байна. Энэ гэмтлийн үед эмчилгээ хэдэн долоо хоногоор үргэлжилдэг бөгөөд хүнд зэргийн хөлдөлтийн үед нүдний эдийн гэмтэл их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор мэс засал эмчилгээ хийх шаардлага гардаг.
Бэртсэн даруйдаа эмнэлгийн тусламж авч байсан уу гэсэн асуултад хүүхдүүдийн 44.8 хувь нь “ҮГҮЙ” гэжээ
Судалгаанд оролцсон нийт 529 хүүхдээс (95.6% эрэгтэй, 4.4% эмэгтэй) уралдааны явц дахь осол бэртэл, тэдний эрүүл мэндийн талаар асуусан асуултанд дүгнэлт хийсэн юм. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 277 нь буюу 52,3 хувь нь ямар нэг байдлаар мориноосоо унаж байсан бөгөөд унах болсон шалтгаан нь 121 хүүхэд замын хальтиргаанаас, 83 хүүхэд үлий нүхэнд морь нь бүдэрсэн, 53 хүүхэд морины болон тоос шороо их учир замаараа яваагүйгээс, 29 нь олом жирэм, хазаар, жолоо тасарсан гэсэн байна. Эдгээр мориноосоо унасан гэсэн хариулт өгсөн хүүхдүүдийн 196 нь ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн гэсэн хариултыг өгснөөс 51 хүүхэд толгой өвдөж, тархи доргисон, 55 хүүхэд биеийн хэсэг хөхөрч, шалбарч шархласан, 50 хүүхэд хөл гараа гэмтээж, хугалсан, 34 хүүхэд хөл, гар нүүр хацраа хөлдөөсөн, 9 нь нуруу, нугасаа гэмтээсэн гэсэн хариултыг тус тус өгсөн байна.
Хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед бэртэж гэмтсэн даруй эмнэлгийн тусламж авч байсан уу гэсэн асуултанд 44.8 хувь нь үгүй, 33.1 хувь нь заримдаа, 22.6 хувь нь тийм гэж хариулсан байх бөгөөд эмнэлгийн тусламж аваагүй шалтгааны 63.6 хувь нь ялимгүй гэмтэл байсан хэмээн хариулсан байна.
Хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүдийн сэтгэл зүй харилцан адилгүй
Хурдан морь унадаг хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал нь хаана хэний морийг унаж байгаа эсэхээс ихээхэн хамаарч байгаа нь хурдан морь унадаг хүүхдүүдтэй хийсэн ярилцлагын явцад сэтгэл зүйн тодорхойлолтыг гаргасан сэтгэл судлаачийн дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал, айлд байж хүний морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал нэн ялгаатай байгаа нь ажиглагдсан байна. Хурдан морины уралдаанч нийт 529 хүүхдээс авсан судалгааны дүнгээс үзвэл, давхардсан тоогоор тэдгээр хүүхдүүдийн 235 нь өөрийн буюу эцэг эхийн морийг унадаг, 193 хүүхэд хамаатан садангийн, 124 хүүхэд мөнгөөр хүний морийг унадаг хүүхдүүд байв.
Хот суурин газар амьдарч буй орлого багатай өрхийн хүүхдүүд орлого олох үүднээс хүний морь унах нь илүү бөгөөд Өөрийн гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг унадаг хүүхдүүд өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар сайн, харилцааны хувьд нээлттэй, цэгцтэй ярих чадвартай байгаа нь ажиглагджээ.
Харин айлд байж, хүний морийг унадаг хүүхдүүдийн хувьд өөртөө итгэх итгэл болон өөрийн үнэлэмж доогуур, маш их зүйлд сэтгэл нь түгшиж айдаг, өөрийн ах эгч, дүү нарыг санадаг, гэр бүл нь мал байхгүй хэдий ч морины талаарх мэдлэг их, хурдны морь унадагаараа өөрөөрөө бахархдаг, сэтгэхүйн хувьд насны дунджаас доогуур хөгжилтэй байгаа нь ажиглагдсан байна.
Хурдан морь унаж байгаа хүүхдүүд нь 6-16 насны буюу бие даан бусадтай хэлцэл хийж, өөрийгөө бүрэн төлөөлөх чадамжгүй насан дээрээ байгаа бөгөөд тэднийг морь унах сонирхол дээр нь үндэслэн түүний эцэг эх, уяач нар хоорондоо тохиролцож, морь унасан хөлсөнд өгөх мөнгийг нь амьжиргааны түвшингээр дунд болон түүнээс доогуур орлоготой эцэг, эх нь авч амьжиргаагаа залгуулдаг. Хүүхдэд ирэх зүйл нь чихэр, амттан, хувцас хунар зэргээр хэмжигдэх бөгөөд энэ нь хүүхдийн мөлжлөгийн нэг хэлбэр юм.
Түүхэн талаасаа Монголчууд хаврын цагт морь уралдуулдаг байсан уу
Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой байв.
Мөн Хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тэмдэглэгдсэн үлдсэн байдаг.
Монголчууд 20-р зууны төгсгөлөөр өвлийг өнгөрөөж хаврыг угтаж, урт уяа сойлго хийж, холхон зайд морь уралдуулах заншил, арга барилд шинэчлэлт хийж эхэлсэн боловч хаврын хурдан морины уралдаан нь зарим газарт ахуйн хүрээнд байсаар ирсэн ба 1995 оны дундуураас олныг хамарсан байдлаар зохион байгуулагдаж, 2004 оноос албан ёсны болгож Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдах болжээ. Үүнээс үзвэл хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч өвөл, хаврын улиралд зохион байгуулах нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл хэмээн үзэх бодит үндэслэлгүй болохыг судалгаагаар тогтоожээ.
Бид нийгмээрээ ухралт хийсэн нь буюу МОНГОЛД ХҮҮХДИЙН ЭРХ ЯГ ХЭДДҮГЭЭРТ ВЭ
Дэлхий даяар хүүхэд гэдэг ойлголт өөрөө нийгмийнхээ нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Ухамсарт хүн төрөлхтөн бүхий л түүхэн цаг үед хүүхдийг нийгмээрээ хамгаалах тогтолцоог бэхжүүлсээр ирсэн байтал өнөөдөр манай улсад “уламжлал” нэрээр халхлагдсан зарим нэг эрх ашиг л нэгдүгээрт аж. Бидний олон зуун жилийн түүхтэй соёл уламжлал юм гэхэд хэзээ нэгтээ энэ уламжлалд хэн нэгэн, тэр тусмаа хүүхэд амиа зольж байна гэдэг ерөөсөө анхны хэв шинжээ бүрэн алдсаны илрэл мөнөөсөө мөн.
Яагаад заавал 10 жилийн өмнөх судалгаа гэж. Яагаад гэхээр бид энэ цаг үеэсээ оюун санаа, нийгмийн дундах ойлголт, улс төрийн шийдвэр гаргалтын түвшинд ч өөрчлөгдөөгүй буюу яг энэ үедээ гацчихсан хэвээрээ юм байна гэдгийг Засгийн газраас гаргасан хаврын морин уралдааныг зохион явуулах тухай шийдвэрээс бүрнээ харагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ засгийн газрын Ерөнхий сайд нь шудрага ёсны төлөө тэмцэж байгага олон нийт мэднэ. Харин танхимын сайд нар нь жинхэнэ бэртэгчин арчаагүй нөхөд байгаа юм биш үү.Адуу м�##�тай уяач сайдууд нь энэ тэнэг шийдвэрийг хүч түрээд гаргчих шиг боллоо. Эрчим хүчний шинэчлэл хийнэ гээд цахилгаан дулааны үнийг 30-90 хувь хүртэл нэмж ядуу ард түмнээ хавчин сөхрүүллээ. Б.Чойжилсүрэн өөрийн хөрөнгөө яаж арвижуулах тухай бодохоос биш өргөн олноо бодохгүй шүү дээ.Доржханд гэж нэг холхиндог гут�##� шиг нөхөр худлаа попорохоос цаашгүй. Сангийн сайд нь төсөвөө боож чадахгүй. Энэ янзээраа бол Л.Оюун-эрдэнэ танхимынхаа сайд нартаа чирэгдээд унах байхаа. Зарим нь бүр байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй. Ерөнхий сайдаа унахыг хүлээгээд байгаа ч юм шиг тун ойлгомжгүй.
Энэ судлагаа нь хэт нэг т�##�ыг баримтласан, үндэсний болон спортын онцлогийг харг�##�зан тооцоогүй буруут гах үгүйсгэх т�##�ыг голчилж, үндэслэл муутай дүгнэлт гаргажээ. Монголчууд ур�##�даанч хүүхдийг хэзээ ч �##�бадан морь унуулдаггүй, хүүхдүүд өөрсдөө дурлан сонирхож, үндэсний спортоороо хичээллэж байгаа хэрэг юм шүү !
Хурдан морь унаж ур�##�дах нь монгол хүүхдийн хүсэл тэмүүллийн дээд нь, баяр баясг�##�ан нь байдаг юмаа !!!