Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп анхныхаа хуульд гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.01.20/ тангараг өргөн ажлаа хүлээн авсан. Ажлынхаа эхний өдөр тэр 26 гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурсан юм. Тэгвэл Трамп лхагва гарагт /2025.01.29/ анхныхаа хуульд гарын үсэг зурж баталсан байна.

Түүний баталсан Лэйкен Райлигийн хууль нь өнгөрсөн жил хууль бус цагаачийн гарт амиа алдсан Жоржиа мужийн оршин суугчийн нэрээр нэрлэгджээ. Тус хуульд хулгай, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдсан хууль бус цагаачдыг баривчлах тухай тусгаж өгсөн байна. Уг хуулийг Конгрессын дээд, доод танхимд хоёр намын гишүүдийн дэмжлэгтэйгээр ямар нэгэн асуудалгүй баталжээ.

22 настай Райли нь Жоржиа мужийн Августа их сургуулийн сувилахуйн коллежийн оюутан байсан юм. Тэр 2024 оны хоёрдугаар сарын 22-нд гүйхээр гарахад  Хосе Антонио Ибарра нэртэй хууль бус цагаач амь насыг нь хөнөөсөн байна. Ибарра арваннэгдүгээр сард шүүхийн өмнө хүн амины хэрэг гэх мэт бусад зүйл ангид буруутай нь тогтоогдож тэнсэн харгалзах боломжгүйгээр бүх насаар хорих ял сонссон юм.

Эх сурвалж: Associated Press

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Энэ америкчууд чинь цагаа тулвал маниасаа илүү “пялдага” юм биш үү? Хуулинд гарын үсэг зурах хооронд юун ч олуулаа бүчин авдаг юм.

Холбоотой мэдээ

Back to top button