Нийгэм мэдээ
Пигланд цувралын хоёрдугаар бүлэг удахгүй цацагдана

"Скайявокер" продакшны уран бүтээл болох "Пигланд" инээдмийн, адал явдалт олон ангит хүүхэлдэйн киноны хоёрдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Ярьдаг амьтдын соёл иргэншил үүссэн дэлхийд ган гачиг тохиолдож амьтдын төрөлх араншин гарч ирнэ. Мал тал тосгонд гэмт хэрэг, хачин жигтэй хэргүүд гарч эхэлснээр тэдний аялал үргэлжилнэ.
2021 оноос хойш үзэгчдийн өндөр хүлээлтэд байсан уг хүүхэлдэйн кино 2023 онд олон нийтэд хүрч эхний бүлэг завсарлаад байсан юм. Энэхүү анимейшн нь Монголын аниматоруудын ур чадварыг харуулсан томоохон бүтээл аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.