Нийгэм мэдээ
Богд уулын арын замд ₮975 саяар эргийн хамгаалалт хийнэ

Баянзүрх дүүргийн худалдан авах худалдан авах ажиллагааны газраас 975 сая төгрөгөөр Богд уулын арын замын эргийн хамгаалалт хийх тендер зарласан байна.

Тодруулбал, 409 м газарт зөөврийн хөрс, чулуу тор ашиглан хашлага хийх аж. Тооцоолон үзвэл нэг метр замыг 2.3 сая төгрөгийн өртөгтэй хийхээр төсөвлөжээ. Мөн санхүүжилтийн эх үүсвэр тус дүүргийн урсгал төсвөөс гарах бөгөөд нийт дүн болох 975,063,000 төгрөгийг энэ онд санхүүжүүлэх юм байна.
Тус тендерийг энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр зарласан бөгөөд материалыг хоёрдугаар сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авах юм байна.
Тендерийн бичиг баримтыг энд дарж харах боломжтой.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.