Нийгэм мэдээ

"The MongolZ" багийн төлөө maaRaa-гийн тууштай өнгөрүүлсэн есөн жил

"Counter Strike"-ийн хамгийн олон жил үргэлжилж буй тэмцээн болох "IEM Katowice" тэмцээн эхэлсэн. Дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 24 баг өрсөлдөж байгаагийн дотор Монголын "The MongolZ" баг бий.

Тэд өчигдөр/2025.02.03/ тэмцээний хоёр дахь тоглолтоо Германы GamerLegion багтай хийж 2:0 гэсэн харьцаатайгаар буулгаж авлаа. Ийнхүү тэд Азийн тэргүүн баг болж, IEM Katowice тэмцээний плэй-оффт шалгарлаа. Гэхдээ тэдэнд В хэсгийн аваргын тоглолт үлдсэн. Маргааш /2025.02.05/ Украины "NaVi" багийн эсрэг тоглох болно. багийн эсрэг хийлээ.

Тоглолтын тухайд эхний мап буюу "GamerLegion" багийн сонгосон "Nuke" дээр "The MongolZ" баг 13-10 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Ийнхүү The MongolZ хамгийн сайн тоглодог гэх "Mirage" мап дээр 13:5 гэсэн харьцаатайгаар ялалтаа байгуулж, плей-оффт шалгарлаа.

Хамгийн анх 2016 онд IEM Katowice тэмцээнд оролцож байв. Тухайн тэмцээний хэсгийн шатанд fnatic, NAVI, NIP, MOUZ, Luminosity гэх багуудтай учраа таарч байжээ. Тэр үед THe MongolZ багийн дасгалжуулагчаар maaRaa байсан төдийгүй хэзээ ч белэгдэхгүй мэт санагддаг мөрөөдлийг есөн жилийн дараа бодит болгов. Амьдралынхаа есөн жилийг түүнээс ч их он жилийг The MongolZ-д зориулж ирсэн түүний амжилтаар бахархахгүй байхын аргагүй өдөр хоногууд өнгөрч байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button