Битлз хамтлаг тарснаасаа 55 жилийн дараа Грэммийн шагнал авчээ

Алдарт Битлз хамтлаг тарснааса 55 жилийн дараа найм дахь Грэммигээ авсан байна. Өнгөрсөн жил тус хамтлагийн гишүүд болох Пол МакКартни, Ринго Старр нар “Now and Then” нэртэй дуугаа цацсан юм. Тэгвэл тус дуу энэ оны Грэммийн шилдэг рок үзүүлбэрийн шагналыг хүртсэн байна. Хамгийн сүүлд тус хамтлаг 1997 онд Грэмми авч байсан юм.
МакКартни “Now and Then” дууг Битлзийн сүүлчийн дуу гэж тодорхойлсон. Тус дууны үгийг Жон Леннон агсан бичсэн байна. “Now and Then” дуунд Ленноны 1970 онд дуулж байсан хэсгийг хиймэл оюун ухаанаар сэргээн ашигласан юм.
Леннон, Ёоко Оно хоёрын хүү Шон Оно Леннон тус шагналыг хамтлагийн өмнөөс хүлээн авсан байна. Шагналыг хүлээн авахдаа тэр “Битлз үнэхээр гайхалтай үйлс бүтээсэн, тэд одоо ч гэсэн хөгжмийн соёлын нэг хэсэг хэвээр. Хүмүүс дууг нь сонссоор байна. Миний л хувьд бол Битлз нь бүх цаг үеийн хамгийн шилдэг хамтлаг” хэмээжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.