Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Газын зурвасыг АНУ мэдэлдээ авна хэмээв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.02.04/ хэлэхдээ дайнд сүйрсэн Газын зурвасыг АНУ-ын мэдэлдээ авч эдийн засгийн хувьд хөгжүүлэн, палестинчуудыг өөр газарт суурьшуулна гэжээ. Хэрвээ Трамп үүнийг хэлснээрээ хэрэгжүүлбэл АНУ Израил-Палестины мөргөлдөөний асуудал дээр баримталж ирсэн олон арван жилийн бодлогыг нураах юм.

АНУ-д айлчилж буй Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай тэр хэвлэлийн бага хурал хийхдээ энэ гэнэтийн төлөвлөгөөгөө танилцуулжээ. Трамп төлөвлөгөөнийхөө талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Тэрбээр сэтгүүлчдэд хандан “АНУ Газын зурвасыг аваад хөгжүүлнэ. Бид газрыг нь эзэмшиж, дэлбэрээгүй аюултай газрын тэсрэх бөмбөгүүдийг нь цэвэрлэнэ. Хэрвээ шаардлагатай бол бид үүнийг хийх болно. Олон мянган ажил бүтээж, хөгжүүлнэ. Мянга мянган ажил бүтээнэ. Энэ нь Ойрх дорнод даяар бахархах зүйл болж хөгжинө” гэжээ.

Газын зурваст хэн амьдрах вэ гэсэн асуултад Трамп дэлхийн хүмүүсийн гэр болно хэмээсэн байна. Түүнээс ямар эрх мэдлийн дор АНУ Газын зурвасыг хэрхэн мэдэлдээ авах тухай асуухад шууд хариу өгөөгүй юм. Трамп өмнө нь Газын зурвас дахь палестинчуудыг Йордан, Египет гэх мэт Арабын бусад орнуудыг хүлээн авахыг дахин уриалсан байна. Түүний үзэж буйгаар Газын зурваст 16 сарын турш дайн үргэлжилсэн тул палестинчууд тус нутгийг орхин гарахаас өөр аргагүй аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 5, 2025 11:45

ГАЛЗУУРСАН БӨЛГӨӨ

Зочин
Зочин
2 сар 5, 2025 12:26

ЭНЭ ТРАМП ГЭЖ ӨСӨХИЙН ӨЛӨН НЬ АРИЛААГҮЙ АМЬДААРАА ШУНАЛЫН БИРД БОЛСОН ТУУЧИЙ БНА ӨӨ! К КК

Холбоотой мэдээ

Back to top button