Трамп Иорданд Газын зурвасаас палестинчуудыг хүлээн ав гэж шахалт үзүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иорданы хаан Абдуллатай мягмар гарагт /2025.02.11/ уулзахдаа Газын зурвасаас палестинчуудыг хүлээн ав гэж шахалт үзүүлсэн байна. Абдулла үүнийг эрс эсэргүүцэж байгаа гэдгээ өмнө нь илэрхийлсэн.
Трамп Газын зурвасыг АНУ-ын мэдэлд авч хөгжүүлэн, палестинчуудыг ойролцоох орнууд руу нүүн суурьшуулах төлөвлөгөө танилцуулсан билээ. Саяхан Трамп Газын зурвасыг орхин гарсан палестинчууд буцаж суурьших эрхгүй болно гэж хэлсний дараа Арабын орнуудын дургүйцлийг хүргэсэн. Тэрбээр Адбуллатай уулзахдаа Газын зурвасын оршин суугчдыг нүүн суурьшуулж, газар нутгийг хөгжүүлэх санаанаасаа буцахгүй гэх мессежийг өгсөн байна. Харин Адбулла Иордан палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг тууштай эсэргүүцэж байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даварсан гахай вэ
Зөнөг Трамп геноцид хийх гэж байна
Анх П�##�естиний газар нутгаас жүүдүүдэд Америк дэмжээд таслан өгсөн байдгийн.