Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Украин, Европ жинхэнэ энхийн хэлэлцээнд оролцоно гэв

АНУ-ын Украины асуудлаарх тусгай элч Кит Келлог Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Европ Украины хэлэлцээнд оролцохгүй гэж хэлсэн нь Европын холбооны удирдагчдыг сандаргасан. Гэхдээ тэр дараа нь Европын орнуудын санаа зовнилыг намжаахыг оролдож, "Энэ нь тэдний ашиг сонирхлыг үл тооно гэсэн үг биш" гэж тодруулсан юм.

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ням гарагт /2025.02.16/ Украин, Европ хоёр жинхэнэ энхийн хэлэлцээнд оролцоно гэжээ. Ирэх өдрүүдэд АНУ-ын албан тушаалтнууд ОХУ-ын төлөөлөгч нартай Саудын Арабд уулзана. Тус уулзалтад Европ, Украины төлөөлөгчид оролцохгүй болсон нь хүмүүсийн санааг зовоогоод байсан юм. Рубио европчуудыг санааг тайвшруулахын тулд “CBS” агентлагтай ярилцахдаа хэлэлцээрийн үйл явц хараахан эхлээгүй байгаа, хэлэлцээ урагшилбал Украин болон Европын төлөөлөгчид оролцоно гэжээ.

Тусгай элч Келлогийн хэлсэн зүйлсийн улмаас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины асуудлаар Европын удирдагчидтай уулзалт зохион байгуулах болсон. Тэрхүү уулзалт өнөөдөр /2025.02.16/ явагдах юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 17, 2025 11:35

Хошного Трамп

Зочин
Зочин
2 сар 17, 2025 13:23

Украйн улс гэж байхгүй...үлдсэн газар нутгаа өрөнд өгөөд колони болно

Зочи.з
Зочи.з
2 сар 17, 2025 19:03

Европ оролцох бол тэгээд л худ болно, түрүү удаа Англиас болоод хэлэлцээр үр дүнд хүрээгүй, өнөөдөр дайн үргэлжилж байна, өч төчнөөн хүмүүс үхэж үрэгдэж байна, нэлээдгүй газар нутгаа �##�даж асгаж байна. Сая Мюнхений хур�##� дээр Германий гадаад хэргийн сайд АНУ-н дэд ерөнхийлөгчийн үгний хариуд дайныг зогсоохгүй үргэлжлүүлэх тухай ярьж байсан, тийм улс хэлэлцээрт оролцохоор ямар үр дүн гарах юм бол доо.

Холбоотой мэдээ

Back to top button