Шакира эмнэлэгт хэвтсэний улмаас Перу дахь тоглолтоо цуцалжээ

Дуучин Шакира хэвлийн өвдөлтийн улмаас эмнэлэгт хэвтсэний улмаас Перу улсын нийслэл Лимад хийх тоглолтоо цуцалж буйгаа ням гарагт /2025.02.16/ мэдэгдсэн байна. Тэр сүүлийн долоон жилд анхны удаа дэлхий даяар аялан тоглолт хийсэн ч ийнхүү тасалдав.
48 настай тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ бямба гарагийн /2025.02.15/ шөнө яаралтай тусламжийн тасагт очиж, шөнийг эмнэлэгт өнгөрүүлсэн хэмээжээ. Шакира “Одоо намайг хянаж буй эмч нар миний биеийн байдал тоглолт хийхэд боломжгүй гэж хэлсэн. Өнөөдөр тайзан дээр гарч чадахгүй болсондоо маш их харамсаж байна. Перу дахь гайхалтай шүтэн бишрэгчидтэйгээ дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байсан юм” гэж бичжээ.
Энэ сарын эхээр болсон Грэммийн наадмаас тэр шилдэг Латин поп цомгийн шагналыг авсан юм. Тус шагналыг хүртсэнээс хэдхэн хоногийн дараа Шакира Рио де Жанейро хотоос аялан тоглолтоо эхлүүлсэн байна. Тэр Латин Америкийн 50 орчим тоглолт хийснийхээ дараа АНУ, Канадад тоглохоор төлөвлөж байгаа.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
76 оныхоон болгоомжтой бай. 49ний жил ороод дуусч байгаа шүү та нар. Тайвань жүжигчин бүсгүй, сэтгүүлч Отгонбаатар зэрэг луу жилтнүүд байсан шүү