Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын удирдагчид Украины асуудлаар яаралтай уулзалт хийлээ

Европын удирдагчид даваа гарагт /2025.02.17/ Парис хотноо Украины асуудлаар яаралтай уулзалт хийв. Тэд тус уулзалтаар батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг төсвөө нэмэх уриалга гаргасан ч Украин руу энхийг сахиулах цэрэг илгээх, ямар нэгэн энхийг хэлэлцээнд баталгаа олгох тал дээр санал зөрөлджээ.

Удирдагчид энхийн тохиролцоонд хүрэлгүйгээр Украинд гал зогсоох нь аюултай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. АНУ-аас үзүүлэх дэмжлэгийн түвшнээс хамаарч Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн байна гэж Европын албан тушаалтан хэлжээ. Тэрхүү албан тушаалтан нэрээ нууцлан мэдээлэл өгөхдөө “Бид сүр хүчээр дамжуулан энх тайван тогтоох гэх үзэл дээр Ерөнхийлөгч Трамптай санал нэг байна” гэсэн юм.

Парисын уулзалтыг Трамп ОХУ-тай Украины дайны талаар хэлэлцээ гэнэт товлосны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зохион байгуулсан. ОХУ, АНУ-ын уулзалтад Европ, Украины төлөөлөгч оролцохгүй нь Европын удирдагчдыг сандаргасан тул Макрон яаралтай уулзалт зарласан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:43

Шүдгүй арслан Трамп

Дэл
Дэл
2 сар 18, 2025 17:59

Hoguud

Холбоотой мэдээ

Back to top button