Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Украины асуудлаарх бодлогодоо 180 хэм эргэлт хийж байна

Гурван жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагаа гэх нэрээр Украин руу довтлоход тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевийг бат дэмжсэн байр суурь баримталсан. Байден Европын холбоотнуудтайгаа холбоогоо бэхжүүлж, Москваг эдийн засаг болон дипломат байдлаар хязгаарлахыг ахмад зөвлөхүүддээ үүрэг болгосон юм.

Тэгвэл мягмар гарагт /2025.02.18/ АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд Саудын Арабын нийслэл Риядад хийсэн дайны талаарх уулзалтын дараа Вашингтоны Украины дайн дээрх хандлага эрс өөрчлөгдөв. Энэ нь хоёр улсын төлөөлөгч нар Украины дайн эхэлснээс хойш уулзсан анхны тохиолдол болсон.

Албан тушаалтнууд Трамп Цагаан ордон эргэж ирээд сар болоогүй байхад уулзлаа. Тус уулзалтад Украин, НАТО-гийн холбоотнууд оролцоогүй нь хүмүүсийн сэтгэлийг зовоогоод байсан юм. Трамп Украины дайныг дуусгахаар яарч байгаа нь Киев болон Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, геополитикийн өөрчлөлтийг өдөөх энхийн хэлэлцээ хийж магадгүй гэх болгоомжлолыг Европт үүсгэж байна.

Барак Обамагийн захиргаанд гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Бретт Бруен хэлэхдээ “Хамгийн санаа зовниулж буй зүйл бол Трамп Путинийг тусгаарлагдсан нэгнээс хэдхэн өдрийн өдөр хамтран ажиллагч болгон хувиргасан явдал юм. Энэ нь үр дүн дагуулна” гэжээ.

АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд Риядад хийсэн уулзалтаараа хоёр улсын хооронд дипломат үйл ажиллагааг хэвийн явуулах тохиролцоонд хүрч, ирээдүйд Украины асуудлаар нэмж хэлэлцэх болсон. Тус уулзалт урт хугацааны турш хөлдөөд байсан хоёр улсын харилцаа гэсэж буйг харуулсан юм.

Хэлэлцээ эхлэхээс өмнө Европын улс төрчид Трампыг Путинд буулт хийлээ гэж буруутгах болсон. Учир нь Трамп өнгөрсөн долоо хоногт Путинтэй утсаар ярисныхаа дараа Украин НАТО-д элсэх мөн хуучин газар нутгаа авах магадал бага гэж хэлсэн билээ. Зарим шүүмжлэгчид Трамп ингэж хэлсэн нь хэлэлцээ эхлэхээс өмнө буулт хийсэнтэй адил гэж үзсэн.

Томоохон тоглогчид уулзалтад оролцоогүй

Риядын уулзалт, зургийн эх сурвалж: RBC Ukraine

Риядад болсон уулзалтад Украины дайнд байлдаж буй ганц л улс буюу ОХУ оролцсон. Мягмар гарагт болсон уулзалтад Украиныг оролцуулаагүй нь Байдены захиргааны “Украины асуудлаар зүйлийг Украингүй хийхгүй” гэх уриагаас АНУ холдсоныг харууллаа.

Европын төлөөлөгч нар уулзалтад оролцоогүй нь АНУ-ын холбоотон орнууд дунд үүсээд буй “Трамп Путинд хэтэрхий ихийг өгч багыг авч магадгүй” гэх айдсыг нэмэв. Энэ болгоомжлол нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Европын удирдагч нарын дунд Украины асуудлаар яаралтай хурал зарлахад хүргэсэн. Мөн Европын засгийн газрууд хоорондоо Украины энх тайвны тохиролцоонд баталгаа олгож, энхийг сахиулах цэрэг илгээх талаар хэлэлцээг эрчимтэй явуулахад тулгав. Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер Украины дайн дууссаны дараа энхийг сахиулах зорилгоор цэргээ илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

АНУ Украинд энхийг сахиулах цэрэг илгээхээс эрс татгалзаж байгаа. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “The Guardian” агентлагт ярилцлага өгөхдөө “АНУ-гүй олгож буй аюулгүй байдлын баталгаа бол огт баталгаа биш” гэсэн юм.

Украинд Европын цэргүүд энхийг сахиулах талаар Трамп мягмар гарагт ярихдаа эсэргүүцэхгүй хэмээсэн. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Москва Украинд НАТО-гийн цэргүүд байрлахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байгаа.

Риядын уулзалтын дараа Трамп хэлэлцээ бүтэхэд илүү итгэлтэй болсон гэж хэлээд Путинтэй энэ сар дуусахаас өмнө уулзах байх хэмээсэн юм. Тэр “ОХУ ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна” гэж хэлээд Украины төлөөлөгч нар уулзалтад оролцоогүйд хүмүүс санаа зовж байгааг үл тоожээ. Трамп Киевийг энхийн хэлэлцээ аль эрт хийх ёстой байсан хэмээсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэнийг ч хаягдуулаагүй, аливаа шийдлийг бүх тал хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн. Гэхдээ Украиныг хэлэлцээнд хэрхэн оролцуулах талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй. Нэгэн эх сурвалж гаднын хэвлэлд мэдээлэл өгснөөр бол Зеленский Риядад болсон уулзалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэхийн тулд Саудын Араб дахь уулзалтаа хойшлуулсан байна.

ОХУ эхний раундад хожлоо

Вашингтоны Стимсон төвийн ахлах судлаач Эмма Ашфорд Трампын захиргаа одоохондоо яриа хэлэлцээг хязгаарлаж байгаа нь үндэслэлтэй байж магадгүй гэж хэлжээ. Тэр "Украин энэ уулзалтад оролцоогүй нь мэдээж таатай зүйл биш. Гэхдээ ирээдүйн ийм уулзалтуудад оролцоно гэж бодож байна. Мөн олон Европын түншүүдийг оролцуулбал хэт олон санал гарч, ахиц гаргахад хүндрэлтэй болно. Ийм учир энэ Трампын захиргааны зөв алхам байх магадлалтай" хэмээсэн юм.

Уулзалтын дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Украинтай холбоотой бүлгийн хамтарсан дарга, Ардчилсан намын Жэйк Аухинклосс "ОХУ эхний раундад хожлоо" гэж үзэж байна. Тэр "Кремль Украин болон НАТО-гийн оролцоогүй хоёр талын дипломат ярианд хэвийн оролцдог болж, үүнийхээ төлөө ямар ч буулт хийсэнгүй" гэж тэр “Reuters” агентлагт хэлжээ.

Барууны тагнуулын гурван албан тушаалтан “Reuters” агентлагт өгсөн мэдээлэлдээ Путиний зорилго өөрчлөгдсөнийг илтгэх ямар ч нэгэн шинэ баримт илрээгүй гэсэн юм. Тэдний үзэж буйгаар, Путин ОХУ хяналтдаа авсан газар нутгийг хадгалах төдийгүй цаашид Европ руу хүрээгээ тэлэх зорилготой хэвээр байна. Литвийн Төрийн аюулгүй байдлын газрын дарга Дариус Яунискис "Путин Украиныг эзлээд зогсохгүй. Түүнд энэ дайныг үнэхээр дуусгах хүсэл бий юу? Би тэгж бодохгүй байна" гэж хэлжээ.

Трампын Бүгд Найрамдах намын сенатор, Зэвсэгт хүчний асуудал хариуцсан хорооны дарга Рожер Викер ч мөн Украины хэлэлцээнд Путинд итгэх боломжгүй гэж үзэж байна. Тэр “CNN” агентлагт "Путин бол дайны гэмт хэрэгтэн" хэмээсэн юм. Трамп "Путин энх тайван хүсэж байна" гэсэн мэдэгдлийн талаар түүнээс асуухад "Оросууд бидний итгэл найдварыг хүлээх хүмүүс биш. Тэд зөвхөн өөртөө ашигтай алхмуудыг хийх л болно" гэж хариулсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 20, 2025 08:12

Ану н хуурамч ардчилагчид �######�ж өөр цаг ирлээ дээ

Зочин
Зочин
2 сар 20, 2025 08:34

Хошного Трамп

Лалар
Лалар
2 сар 20, 2025 08:42

Зөнөг өвгөчүүл бусад улсын иргэдэд мөн ч их гай тарих юм даа

Иргэн Бат
Иргэн Бат
2 сар 20, 2025 09:49

Европын холбоотнууд Орос их гүрнийг басамжлаад байсийм. Их британи цэрэг Украйнд оруулб�##� Путин цөмийн зэвсэг хэрэглэх хэрэгтэй. Бу�####�д нь сануулга болог. АНУ Японд цөмийн бөмбөг хаяж л байсан шүү дээ.

иргэн
иргэн
2 сар 20, 2025 10:00

энэ Цаг үе бол Путин-Трамп хоёрын Ертөнц болчихоод байна,

Зочин
Зочин
2 сар 20, 2025 12:02
Reply to  иргэн

ҮЕЭЭ ӨНГРӨӨСӨН 2 ХӨГШИН ТАЛХИ ХИЧНЭЭН ДӨВЧИГНӨӨД ХАА ХОЛДВОЛ ГЭЖ

Зочин
Зочин
2 сар 20, 2025 10:08

Трамп үнэхээр зөнөжээ

Зочи.з
Зочи.з
2 сар 20, 2025 11:23

улс орон, ард түмнийг дайснаар айлгаж, дайныг өдөөдөг, дайны хэнээтнүүд. Хэлж байгаа үг нь "дайн бол энх тайван, энх тайвныг хүчээр тогтооно" гэж байгаа. Ашгүй энэ мэт үзэл бодолтнууд зайгаа тавьж �######�ж одож байгаа нь сайн хэрэг. Трамп бол я�##�т ч үгүй цаг үеийн шаардлага, захи�##�гаар гарч ирж байгаа сайн удирдагч мөнөөсөө мөн юм.

Зочин
Зочин
2 сар 20, 2025 12:06

Байдeн насаараа төрд зүтгэсэн бол Трамп насаараа бизнeст зүтгэсэн хүмүүс. Байдeн амeрик дэлхийн бодлого тодорхойлогч агуу гүрэн гэдэгт чиглэсэн бол Трамп мөнгө зоос эдийн засагт

Зочин
Зочин
2 сар 20, 2025 12:53

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Зочин
Зочин
2 сар 20, 2025 20:08

Уха�##�аг хүн ч өөр юм аа. Дайн дуусах нь тодорхой боллоо. Трамп Путин нарт баярл�##�аа

Зөв сануулга!!!
Зөв сануулга!!!
2 сар 20, 2025 22:03

Нилээн догширсон комик Зэлэнски гэх нөхөр Байдэны зөнөг бодлогыг, эмзэг мэдрэмжийн судастай нь хамт атган, хамраас нь сайтар дөрөлж, бидний мөнгөөр айлын эрх хүүхэд шиг нариглаа. Одоо болно.
Trump

ЗочиниргэнИргэн
ЗочиниргэнИргэн
2 сар 20, 2025 22:17

Путин үнэхээр л дэлхийн топ удирдагч мөнөөсөө мөн юмаа.Биширч байна.

Иргэн
Иргэн
2 сар 20, 2025 22:27

Дайн нэг өдрийн ч өмнө бушуухан дуусаасай. Тэгвэл хэдэн цэрэг амьд үлдэж тэр хэмжээгээр ээжүүд, ахан дүүсийн зовлон багасах болно. Энэ дэлхийд дайн хэзээ ч бүү болог. Бүх улс орон энх амг�##�ан байг.

Зочин
Зочин
2 сар 21, 2025 09:40

Украйныг дэмжиж орилж чар�##�ж байсан олон оркууд одоо амиа хорлож үхэждээ. Ум маани бадма хум.

Холбоотой мэдээ

Back to top button