Олон улс дахь БНСУ-ын сүлжээ дэлгүүрийн 50 хувь нь Монголд байна

Монголд Солонгосын дэлгүүрүүд дэлгэрч байна. Гадаад дахь Солонгосын дэлгүүрүүдийн талаас илүү хувь нь Монголд байдаг. Солонгост ажиллаж байсан туршлагатай монголчуудын тоо нэмэгдэхийн хэрээр “Солонгос маягийн үйлчилгээ” бүхий дэлгүүрүүд монголд амжилтад хүрч байна гэж БНСУ-ын Sen tv мэдээллээ.
Тус мэдээлэлд Монгол дахь Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүрүүд болон шинээр нэмэгдэх дэлгүүр зэргийг багтаасан байна. Иймд мэдээллийг орчуулан хүргэе.
Монголд Солонгосын дэлгүүрүүд дэлгэрч байна. 2025 оны нэгдүгээр сарын байдлаар хилийн чанад дахь Солонгосын 1300 орчим дэлгүүрийн 700 гаруй нь Монголд байрлаж байгаа тоон судалгаа гарсан байна. Одоогоор Монгол Улсад CU 441 дэлгүүр, GS25 273 дэлгүүр байна. Мөн эдгээр салбар дэлгүүрүүдийн үйл ажиллагааны нөхцөл байдал ч эерэг байна.
CU-ын Монгол дахь орон нутгийн түнш Premium Nexus компани 2024 оны эхний хагаст 286.1 тэрбум төгрөгийн борлуулалт (117.3 тэрбум вон), үйл ажиллагааны ашиг 9.6 тэрбум (ойролцоогоор 3.9 тэрбум вон) хүртлээ гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн GS25 ч мөн хурдацтай хөгжиж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар зах зээлийн 40 хувиас давсан байна.
Харин хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны мэдээгээр 2024 оны зургадугаар сарын байдлаар Солонгост 55 мянга 802 монгол иргэн оршин сууж байна. 2024 онд Монгол Улсын нийт хүн ам 3 сая 475 мянга 540 байна гэж үзвэл нийт хүн амын 2 орчим хувь нь Солонгост оршин сууж байна.
Тэдний олонх нь эх орондоо ирээд Солонгосын компаниудад ажилладаг байна. Эдгээр хүмүүс солонгос хүнсний дэлгүүрт ажилладаг бол солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг байхаас гадна солонгос маягийн үйлчилгээг өндөр түвшинд байлгахад тусалдаг.
Мөн Монголд нийтийн эзэмшлийн байгууламж байхгүй байгаа нь Солонгосын дэлгүүрүүдийн нэр хүндийг өсгөх бас нэг хүчин зүйл болж байна. Монголд ихэнх нийтийн бие засах газар төлбөртэй байдаг бол солонгосын сүлжээ дэлгүүрүүд 24 цаг үнэгүй бие засаж, цахилгаан хэрэгслээ үнэ төлбөргүй цэнэглэх боломжтой нь сүлжээ дэлгүүрүүдийн давуу тал болж байна.
Цаашид CU 2028 он гэхэд Малайзад 500, 2029 он гэхэд Казахстанд 500 гаруй дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа бол GS25 мөн энэ жил Вьетнам болон Монголд тус бүр 500 гаруй дэлгүүр нээж, нийт 1000 дэлгүүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн бага хүтэй ч хамгийн их дэлгүүртэй...
Cu g hyazgaarlah heregtei yumni une nemegdehed ene shunaltai delguuriin uureg oroltsoo ih bgaa yum shuu dee
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol