Гадаад мэдээДЭЛХИЙ

Юн Сок Ёл бүрэн эрхийн хугацаандаа эрүүгийн хэргээр шүүгдэх анхны ерөнхийлөгч болно

Импичлэгдсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок ёл өнөөдөр /2025.02.20/ бослого зохион байгуулсан хэрэгт буруутгагдан шүүх хурлаар орох юм. Ингэснээр тэр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад эрүүгийн хэргээр шүүгдсэн БНСУ-ын анхны ерөнхийлөгч болно.

Үндсэн хуулийн шүүх түүнийг импичлэх шийдвэрийг хэвээр үлдээх эсвэл хэрэгсэхгүй болгох эсэхийг тодорхойлох шүүх хурал эцсийн шатандаа ороход ойртож ирээд байгаа. Өнөөдөр Сөүл хотын төв дүүрэгт болох Юн Сок Ёлтой холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хэргийн гол маргааныг тодруулж, цаашдын шүүхийн үйл явцын төлөвлөгөөг гаргах юм.

Юн Сок Ёлын өмгөөлөгчид түүнийг цэргийн онц байдал зарласан нь хууль ёсны үйлдэл байсан гэж маргах төлөвтэй байна. Харин прокурорууд цэргийн онц байдал зарласан нь хууль бус үйлдэл, Үндсэн хуулийг үгүйсгэх зорилготой байсан гэж маргах магадлалтай. Урьдчилсан шатны шүүх хуралд шүүгдэгч оролцох шаардлагагүй байдаг ч Юн Сок Ёл хуралд оролцоно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 20, 2025 16:20

27 R baaziin dashdorjiin enhjargal y####n hun aminii heregten

Холбоотой мэдээ

Back to top button