АНУ-ын тусгай элч Зеленскийтэй уулзсан ч хамт хэвлэлийн бага хурал хийсэнгүй

АНУ-ын Украины асуудлаарх тусгай элч Кит Келлог пүрэв гарагт /2025.02.20/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан байна. Гэхдээ АНУ-ын төлөөлөгчдийн гаргасан хүсэлтийн улмаас тэд хамтарч хэвлэлийн бага хурал хийсэнгүй.
Тэд уулзахаас өмнө Трамп Украиныг гурван жилийн өмнө дайн эхлүүлсэн гэж буруутган, Зеленскийг дарангуйлагч гэж шүүмжлэн хурдан хэлэлцээ хийхгүй бол улс орноо алдана гэсэн юм. Үүний хариуд Зеленский Трампыг ОХУ-ын худал мэдээллийг давтаж байна гэж хэлсэн.
Албан тушаалаа хүлээн аваад ердөө нэг сар болж байгаа Трамп Украины дайныг түргэн дуусгахаар шахалт үзүүлж эхэллээ. Тэр ОХУ-тай хийсэн анхны уулзалтдаа Европ болон Украины холбоотнуудаа оролцуулалгүй орхисон нь барууныхны санааг зовоогоод буй.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс пүрэв гарагт /2025.02.20/ мэдэгдэл хийхдээ Украины дайн дуусахад ойртсон гэж бодож буйгаа илэрхийлж, ОХУ-тай хэлэлцэлгүйгээр дайныг дуусгана гэж байхгүй гэжээ. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтз хэвлэлийн бага хурал хийхдээ Зеленский хэлэлцээний ширээнд хурдан буцаж ирж, АНУ-ыг Украины газрын ховор металлын нөөцийг ашиглах боломж үүсгэх талаар ярилцах хэрэгтэй хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters, Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөхдөг Трамп