Гадаад мэдээДЭЛХИЙ

“Amazon” компанийн эзэмшдэг студи James Bond франчайзын уран бүтээлийн чиглэлийг хянана

“Amazon” компанийн эзэмшдэг “MGM Studios” нь James Bond франчайзын уран бүтээлийн чиглэлийг хянах болсон байна. Тус студи James Bond кинонуудын эрхийг эзэмшдэг байсан Майкл Уилсон, Барбара Брокколи нартай хамтарч үйл ажиллагаа явуулах болсон юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Wall Street Journal” сонин мэдээлэхдээ “Amazon” компани болон Брокколи нарын харилцаа муудсан хэмээсэн. Үүний улмаас James Bond франчайзын ирээдүй тодорхойгүй байдалд ороод байсан юм. Одоо “MGM Studios” Уилсон, Брокколи нартай тохиролцсон тул тодорхойгүй байдал ариллаа.

James Bond франчайзын 2021 онд гаргасан No Time to Die кино нь дэлхий даяар 800 сая ам.доллар орлого олсон юм. “Amazon” компани мэдэгдэл хийхдээ тус франчайзыг хамааралтай бүх талууд хамтран эзэмшинэ гэжээ. “MGM Studios”-той хамтран ажиллах болсныхоо дараа Брокколи “Одоо би бусад төслүүддээ анхаарлаа хандуулах цаг болсон гэж би бодож байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button