Трампын элч энхийн тохиролцоонд хүрвэл АНУ-ын фирмүүд ОХУ-д бизнес эрхэлж магадгүй гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф ням гарагт /2025.02.23/ хэлэхдээ Украины дайнд энхийн гэрээ байгуулбал АНУ-ын фирмүүд ОХУ-д бизнес эрхэлнэ гэх хүлээлт гарна хэмээжээ. Виткофф “CBS News” агентлагийн нэвтрүүлэгт оролцохдоо “Хэрвээ энх тайвны хэлэлцээрт хүрвэл Америк компаниуд эргэн ирж, тэнд бизнес эрхлэх боломжтой болно гэх хүлээлт мэдээжийн хэрэг гарна. Хүн бүр үүнийг эерэг, сайн зүйл гэж харна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2025.02.20/ АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Bloomberg” телевизэд ярихдаа ОХУ Украин дахь дайныг дуусгах хэр хүсэлтэй байгаагаас хамааран АНУ-ын хориг арга хэмжээг суллаж болно хэмээжээ. Украины дайныг зогсоох хэлэлцээ хэрхэн явагдахаас шалтгаалж АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ нэмэгдүүлэх эсвэл багасгахад бэлэн үү гэж сэтгүүлч түүнээс асуухад Бессент “Хэлэлцээ хэрхэхээс хамаарна гэдэг нь маш зөв тодорхойлолт болно” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Трамп Өглөө нь ярьса яриагаа орой нь яриагүй болгоод ш�##� өөр юм яриайд
Манай хүзүүгүй даргыг нааш нь явуулахгүй орогнуулаад байгаа зөнөг Трамп �########�
Ээ хүүрээ. Украйныг зарчиж
Түгжил Трамп
Хүзүүгүй Трамп
Энэ Трамп Путинээс яагаад айгаад байдгийн бол
Путинээс айгаад байгаа юм биш ээ. Цаананаа Гринландыг авах тохироо хийсэн биз дээ.
Аугаа Амэрик 2025 онд Түгжил амэрик болжээ.