Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ Украиныг ЕХ-д элсүүлэхэд бэлэн байна

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Коста Европын холбоонд элсэх нь Украины ирээдүйд чухал ач холбогдолтой гэж хэлжээ. Харин Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен 2030 оноос өмнө Украин Европын холбоонд элсэж магадгүй хэмээсэн байна.

Даваа гарагт /2025.02.24/ Европын холбооны удирдагчид болон Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус бага хурлын үеэр Коста ингэж хэлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тэрхүү хуралд оролцож үг хэлэхдээ АНУ улсыг нь үргэлжлүүлэн дэмжинэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм. Тэр “Бид Европ болон АНУ-ын эв нэгдлийг алдах ёсгүй” гэжээ.

Өчигдөр бол ОХУ Украин руу цэргээ оруулж дайн эхлүүлсний гурван жилийн ой байсан юм. Ийм учир барууны удирдагчид даваа гарагт Киев цуглан, эв санааны нэгдлээ илэрхийлжээ. Гэхдээ энэ үйл ажиллагаанд Вашингтоноос ямар нэгэн өндөр албан тушаалтан оролцоогүй байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 25, 2025 10:32

ЕХ , НАТО-ын Цэргийн зардлаа дийлэхгүй байж бас сүйрсэн Украйныг холбоондоо авна гэнээ, ЕХ удахгүй Задарч бутарах гэж байж,,,,,

Зочин
Зочин
2 сар 25, 2025 12:00

Хошного Трамп

Манайд
Манайд
2 сар 25, 2025 15:51

Харин ч ганц эрүүл ухаантай удирдагч нь Трамп байх.

Холбоотой мэдээ

Back to top button