Трамп: Путин Европын энхийг сахиулагчид Украинд байршихыг зөвшөөрнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.02.24/ хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг зогсоох боломжит хэлэлцээнд энхийг сахиулах Европ цэргүүд Украинд байршихыг зөвшөөрнө гэжээ. Трамп АНУ-д айлчилж буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой Цагаан ордонд уулзахдаа ингэж хэлсэн юм.
Энхийг сахиулах цэргүүдийн талаар асуухад Трамп “Тийм ээ, тэр хүлээн зөвшөөрнө. Би түүнээс энэ талаар асуусан” гэж хариулжээ. Украинд энхийг сахиулах гадаад цэргүүд байршуулах тал дээр Путин яагаад бодлоо өөрчилсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Гурван хоногийн өмнө ОХУ-аас Их Британид суугаа Элчин сайд Андрей Владиморович хэлэхдээ гал зогсоосны дараа Британи энхийг сахиулах цэргүүд илгээхийг Москва бүрэн эсэргүүцэж байгаа гэсэн юм.
Трамп даваа гарагт үүнээс гадна АНУ, Украин хоёр маргаан дагуулаад буй газрын ховор металлын тал дээр тохиролцоонд хүрч чадна гэж бодож буйгаа илэрхийлжээ. Вашингтон Украины уул уурхайн орлогын 50 хувийг авах хүсэлтэй байгаа билээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросыг арчиж хаяна гэсэн яасан бээ Трамп өвгөөн
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU САРМАГЧИН !ЧИНИЙ ФАШИСТ, НАЦИСТ УКРАИН УДАХГҮЙ ДУУСНА, КАПУТ БОЛОН !
zochin
Украйн энэ тэр гэсэн бэчэкхээн жижиг, биед тус бага асууд�##�тай орооцолдохгүй гэнэ, тэрний оронд Хятад луу анхаарлаа хандуулая гэнэ.
Америкууд туслана гэсэн чинь айдас хүрчихлээ, Оюу-толгойг чинь авна гэх юм бна ла да.