Нийгэм мэдээ

"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг хүлээж авалгүй үргэлжлүүлнэ

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар “Улаанбаатар” театрын танхимд өчигдрөөс хэлэлцэж эхэлсэн билээ.

Шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Түмэннаст, Э.Чингис, Д.Шинэхүү, НПГын хяналтын прокурор Л.Содбаяр, Ч.Батзориг, Г.Ганхөлөг, шүүгдэгч 24 хүн, тэдний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, нийслэлийн хуучнаар Нийтийн тээврийн газрын төлөөлөл, иргэний хариуцагч “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхныг оролцуулан шүүх хуралдааныг явуулж байна. Шүүх хурал эхлэхэд зарим шүүгдэгчийн өмгөөлөгч яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулж өгөөгүй, түүнийгээ гардуулах хүсэлт гаргаад байсан билээ. Мөн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож буй иргэнийг хэргийн материалтай танилцаагүй учраас хойшлуулах хүсэлт тавьсан. Шүүгч нар уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар хурлыг үргэлжлүүлсэн юм.

Ес дэхь удаагаа хойшилсны эцэст ийн шүүх хуралдаан болж, хэргийг хэлэлцэж байгаа эхэлсэн бөгөөд "Тэнүүн Огоо" ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээтэй холбоотойгоор 134 тэрбумын хохирол учирсан асуудал яригдаж байгаа билээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сумьяабузар энэ хэрэгт бас л хамаатай биздээ.

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин

Ene abtobus haachisan be ulsiin ter ih mongoor absan abtobusaa yasan be oyunerden dargaa ta heleed ogooch

Зочин
Зочин

zuunii luivar

Төмөр
Төмөр

Хоосон сүржигнэж байгаад замхруулна даа.Төр ч үгүй шүүх ч үгүй уйварчид эзэгнэсэн золбин улс шүү дээ

Зочинзочин зочин
Зочинзочин зочин

Тоглож тоглож.40 сая ын торгууль . Баяраар ха�##�т хийнэ . Чадаж байгаа юманд хязгаар гэж үгүй

Back to top button